Улаан-Үдийн блогерын Оросыг шуугиулсан клип

 

Буум Снегурочка Оросын сошиал сүлжээнд (ВКонтакте, Telegram, Rutube, Instagram гэх мэт) маш их шуугиан тарьж байгаа **Снегурочка**клип. Клипийг Зөвлөлтийн үеийн алдартай "Ну, погоди!" хүүхэлдэйн киноны Дед мороз, Снегурочка нарын дууг үндэслэж, орчин үеийн хувилбараар дахин бүтээсэн байна. Гол онцлог нь бүхэлдээ хиймэл оюун ашиглан бүтээгдсэн.

Орос ардын хувцастай Снегурочкагийн дүр төрхийг орчин үеийн стильтэй болгож чихэвч нарны шил зүүлгэсэн нь сонирхолтой. Дууг илүү лирик, меланхолик болгож, шинэ хэсэг нэмж өргөтгөсөн.

Клипийг бүтээгч Александра Комович нь зурагчин дизайнер бөгөөд Улаан Үдээс гаралтай блогер. Тэрээр шинэ жилийн уур амьсгал, орос эстетикийг хиймэл оюунтай хослуулсан маш амжилттай болж 2025 оны 12-р сарын эхээр нийтэлсэн энэ клип хэдхэн хоногийн дотор олон сая хүн үзэж,чартуудыг тэргүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ