Шинэ оноо тэмдэглэж байсан 40 хүн амиа алджээ

img

 

Швейцарын өмнөд хэсэгт орших алдарт Кранс-Монтана цанын баазад байрлах “Le Constellation” нэртэй бааранд аймшигт гал түймэр гарч, шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан 40 орчим хүн амиа алджээ. Мөн 115 хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. Гал түймэр шинэ оны анхны шөнө буюу нэгдүгээр сарын 1-ний өглөөний 01:30 цагийн орчимд дэгдсэн бөгөөд тухайн үед баранд баярын арга хэмжээ үргэлжилж байжээ. Гал богино хугацаанд хурдан тархсанаар барилгын дотор байсан хүмүүсийг гарч амжих боломжгүй болгосон гэж аврагчид мэдээлсэн байна. Орон нутгийн эрх баригчид галын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ч одоогоор санаатай халдлага байсан гэх таамгийг үгүйсгэж байна.

 

Урьдчилсан байдлаар цахилгааны гэмтэл, дотоод заслын шатамхай материал галын тархалтад нөлөөлсөн байж болзошгүйг мэргэжилтнүүд онцолжээ. Кантон Валегийн цагдаагийн ахлагч Фредерик Гислер ойрын өдрүүдэд хийх гол ажил нь “нас барсан хүмүүсийн цогцсыг яаралтай таниулж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөх” явдал болохыг мэдэгдсэн байна.

Галын улмаас олон хүний бие танигдахын аргагүй болсон тул ДНХ шинжилгээ хийх шаардлагатай болжээ. Хохирогчдын дунд олон улсын иргэн багтсан бөгөөд энэ нь аврах, таниулах ажиллагааг улам хүндрүүлж байна. Гамшгийн үед 13 нисдэг тэрэг, 42 түргэн тусламжийн автомашин, 150 гаруй аврагч ажилласан бөгөөд зарим хүмүүсийг барилгын дээд давхраас агаараар нүүлгэн шилжүүлжээ. Эмнэлгийн албаныхны мэдээлснээр, гэмтсэн хүмүүсийн ихэнх нь гүн түлэгдэлттэй, утаанд хордсон байдалтай олон хүний биеийн байдал хүнд байна. Орон нутгийн эмнэлгүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй болсон тул хохирогчдын заримыг Лозанн, Цюрих зэрэг томоохон хотуудын эмнэлгүүдэд шилжүүлэн эмчилж эхэлжээ.

 

Италийн Гадаад хэргийн яам 16 иргэн сураггүй алга болсон, 12–15 иргэн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар мэдээлсэн бол Францын Гадаад хэргийн яам найман иргэн сураггүй хэвээр байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн дунд тэдний иргэд байж болзошгүйг мэдэгджээ.

Швейцарын ерөнхийлөгч Гай Пармелин энэхүү ослыг “манай улсын түүхэнд тохиосон хамгийн эмгэнэлт явдлуудын нэг” хэмээн тодорхойлж, амиа алдсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн засгийн газар аврагчид болон эмнэлгийн ажилтнуудад онцгой дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ. Кранс-Монтана нь 1980-аад онд цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байсан, олон улсын жуулчдын хамгийн их зорин очдог, тансаг зэрэглэлийн цанын баазуудын нэг юм. Олон арван жил үйл ажиллагаа явуулж ирсэн “Le Constellation” баар нь дээд давхарт спортын уралдаан тэмцээн дамжуулах том дэлгэцтэй, доод давхарт нь ууж, бүжиглэх зориулалттай том танхимтай алдартай цэнгээний газар байжээ. Энэхүү эмгэнэлт явдал Швейцар төдийгүй Европ даяар гүн цочрол төрүүлж, олон улс орнууд эмгэнэл илэрхийлсээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hellen Morgan:
HOW I RECOVERED MY BITCOIN FROM ONLINE SCAMMERS  While I was trading Bitcoin. I unexpectedly lost my $715,000. I was frustrated and had no idea on how to recover my lost funds. I did an extensive research on how to recover stolen Bitcoin funds and I came across several referrals and Ads that had gotten help from THE HACK ANGELS. I made contact and I was actually very impressed with the service that I got. I’m super grateful for their assistance and top-notch service. I received my money back within 48 hours. When trying to recover money taken by bitcoin thieves, THE HACK ANGELS is a hacking expert that should not be minimized. They are the best cryptocurrency recovery platform out there. If you ever run into such a nerve racking situation don't stress out just contact THE HACK ANGELS :  WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (http://www.thehackangels.com)  
2026-01-08
Edyta Linowska:
48 цагийн дотор зээл болон хурдан санхүүжилт. Сайн байна уу, та яаралтай зээл хайж байна уу? Бид танд боломжийн хүүтэй хурдан бөгөөд маш найдвартай зээл санал болгож байна. Манай нөхцөлүүд маш энгийн бөгөөд протоколгүйгээр 100% баталгаатай. Зээлдүүлэгчийн имэйл хаяг: francoispinault807@gmail.com
2026-01-07
Edyta Linowska:
48 цагийн дотор зээл болон хурдан санхүүжилт. Сайн байна уу, та яаралтай зээл хайж байна уу? Бид танд боломжийн хүүтэй хурдан бөгөөд маш найдвартай зээл санал болгож байна. Манай нөхцөлүүд маш энгийн бөгөөд протоколгүйгээр 100% баталгаатай. Зээлдүүлэгчийн имэйл хаяг: francoispinault807@gmail.com
2026-01-07
Petr Hladík:
Танд санхүүгийн тусламж хэрэгтэй байна уу? Та санхүүгийн хямралд орсон уу эсвэл өөрийн бизнесийг эхлүүлэхэд хөрөнгө хэрэгтэй байна уу? Өр төлбөрөө барагдуулах, төлбөр тооцоогоо төлөх эсвэл сайн бизнес эхлүүлэхэд хөрөнгө хэрэгтэй байна уу? Та зээлийн оноо багатай бөгөөд орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалтын үйлчилгээ авахад хэцүү байна уу? Манай компаниас 1%-ийн хүүтэй санхүүгийн үйлчилгээ авах боломж танд байна; Бидэнтэй имэйлээр холбогдоно уу: aileenbeacker@gmail.com
2026-01-07
Petr Hladík:
Танд санхүүгийн тусламж хэрэгтэй байна уу? Та санхүүгийн хямралд орсон уу эсвэл өөрийн бизнесийг эхлүүлэхэд хөрөнгө хэрэгтэй байна уу? Өр төлбөрөө барагдуулах, төлбөр тооцоогоо төлөх эсвэл сайн бизнес эхлүүлэхэд хөрөнгө хэрэгтэй байна уу? Та зээлийн оноо багатай бөгөөд орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалтын үйлчилгээ авахад хэцүү байна уу? Манай компаниас 1%-ийн хүүтэй санхүүгийн үйлчилгээ авах боломж танд байна; Бидэнтэй имэйлээр холбогдоно уу: aileenbeacker@gmail.com
2026-01-07