ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСТНИЙГ НЭГТГЭГЧ ДҮРЭЭ ХАДГАЛАХЫГ ЗОРИВ

img

 

Он солигдох мөчид дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн мэндчилгээг онцолж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шинэ жилийн мэндчилгээ энэ жил ч уламжлалт өнгө аястай байлаа. Мэндчилгээний эхний хэсэгт дэлхийн геополитикийн хурц нөхцөл байдлыг онцолсон нь зөрчил мөргөлдөөнтэй, тогтворгүй дэлхий ертөнцийн дунд Монгол Улс гадаад бодлогын тэнцвэрээ хадгалж, нэр хүндээ өсгөж чадсан гэх дүгнэлтийг Ерөнхийлөгчийн зүгээс хийлээ. Монгол Улс тогтвортой, найдвартай түнш хэвээр байна гэсэн улстөрийн мэссэж гэж ойлгож болно. Харин дотоод руу чиглэсэн гол агуулга нь эдийн засгийн тоон үзүүлэлтүүдэд суурилсан тайлан байлаа. Эдийн засаг 6 хувиар өссөн, нэг хүнд ногдох ДНБ 7 мянган ам.доллар давсан, валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрсэн, зээлжих зэрэглэл түүхэн дээд хүрсэн гэх мэтийг амжилт хэмээн мэндчилгээндээ дурдсан юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн мэндчилгээнд дурдсан эдгээр тоонууд иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн мэдрэгдсэн бол? Мэндчилгээнд инфляц, үнийн өсөлт, өрхийн бодит орлого, орон сууц, эрүүл мэндийн ачаалал, хотын тулгамдсан асуудлыг талаар огт дурдсангүй. Товчхондоо Ерөнхийлөгчийн мэндчилгээ асуудал хөндөх бус, багахан амжилтуудаа баталгаажуулах зорилготой байлаа гэж харагдав. Онцолсон бодлогуудын хувьд хүнсний хувьсгал, цагаан алт хөтөлбөрийг онцгойлон дурдсан нь Ерөнхийлөгчийн гол анхаарал хөдөө аж ахуй, дотоодын үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал дээр хэвээр байнаа гэж дүгнэхэд хүргэлээ. Мэдээж энэ бол импортын хамаарлыг багасгах, хөдөө орон нутгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжих гэсэн урт хугацааны чиг шугамыг дахин баталлаа гэж харж байна.

Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдэд онцгойлон талархал илэрхийлсэн нь төр хувийн хэвшлийн харилцааг илүү ойртуулах, бизнесийг эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэж харж буй дохио гэж ойлгож байна. Энэ нь ирэх жилүүдэд хувийн хэвшилд чиглэсэн бодлогын орон зай тэлж магадгүй гэсэн хүлээлт үүсгэнэ. Харин улс төрийн хурцадмал асуудлууд мэндчилгээнд багтаагүй нь Ерөнхийлөгчийн зүгээс нийгмийг талцуулах бус эв нэгдэл, тогтвортой байдлыг урьтал болж байгаа түүний стратеги гэж уншигдсан юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч өөрийгөө бодлогын маргааны төвд биш үндэстнийг нэгтгэгч дүрээр хадгалахыг зорьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jimbeau:
l Get paid over $110 per hour working from home. l never thought I'd be able to do it but my buddy makes over $21269 a month doing this and she convinced me to try. The possibility with this is endless.... This is what I do................ CASH43.COM
2026-01-05