Бизнесийнхэн Засгийн газарт итгэлгүй байна
Мэдээж Ерөнхий сайдын мэндчилгээ ч амьсгаа даран сонсох ёстой мэндчилгээ байлаа. Ерөнхий сайд Занданшатар мэндчилгээнийхээ гол хэсэгт 2025 онд Засгийн газраас хийсэн ажлуудынхаа үр дүн, ирэх онд баримтлах гол чиглэлийг онцлон танилцуулсан. Мэндчилгээний гол санаа нь үндэсний баялгийн үр өгөөжийг иргэдэд шударгаар хүртээх, төсвийн үр ашиг, эдийн засгин өсөлт, авлига, хулгайтай тэмцэх бизнес эрхлэгчдэд дэмжлэх үзүүлэх зэрэг байлаа. Төсвийн үргүй зардлыг танах, валютын ханшийг тогтворжуулах, мал аж ахуй, хүнс, аялал жуулчлалыг сэргээх зэрэг бодлого бодит үр дүн үзүүлж, эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрч, валютын нөөц 6.7 тэрбум ам.долларт хүрсэнийг онцоллоо. Мөн стратегийн ордууд болон үйлдвэрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, бүтээн байгуулалт, шинэ зах зээлийн боломжийг нээх нь бизнес эрхлэгчдэд шууд дэмжлэг үзүүлэх амлалт байв. Гэхдээ бодит байдалтай харьцуулахад амлалтууд нь бүхэлдээ хэрэгжиж чадах эсэх нь эргэлзээ дагуулж байна.
Сүүлийн үед ААН-ийн дансыг хааж, байгууллагын данснаас мэдэгдэлгүй мөнгө татсан зэрэг татвар төлөгч бизнесийн байгууллагуудаа санхүүгийн эрсдэлд оруулсан тохиолдлууд олон гарсан. Үүний улмаас Засгийн газар өөрөө бизнес эрхлэгчдийг дампуурал руу түлхэж, иргэд, татвар төлөгчдийн итгэлийг сулруулсан нь гарцаагүй үнэн. Бодит байдал ийм байхад шинэ жилийн мэндчилгээнд дурдсан бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэсэн амлалт нь бодит амьдралд хэрэгжихгүй, итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа нь илэрхий хэмээн нийгмийн сүлжээгээр шүүмжлэл дагуулаад байна. Тиймээс Занданшатарын Засгийн газарт бодит итгэл төрүүлэхийн тулд амлалтыг бодит үйл ажиллагаатай уялдуулах, татварын шударга, санхүүгийн тогтвортой орчныг бий болгох шаардлага зайлшгүй гарч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ