П.НАРАНБАЯР БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЖУРАМ ЗӨРЧСӨН ТУШААЛ ГАРГАЖЭЭ

img

 

Боловсролын зээлийн сангийн дарга О.Сийлэгмаа Боловсролын сайд П.Наранбаярын тушаал нь зээлийн сангийн журмыг зөрчсөн учраас хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн албан бичиг хүргүүлжээ.

Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын тэтгэлгээр суралцах сурагчдын тоог 13-аар хэтрүүлэн баталсан байна. Мөн Польш, Франц, Куба, Их Британид суралцаж байгаа 42 сурагч нь эрэлттэй болон тэргүүлэх бус мэргэжлээр суралцаж байгаа тул зээлийн сангийн журам зөрчсөн гэж үзжээ. Иймд Боловсролын сангийн зүгээс сайдад тушаалаа өөрчилж, хуульд нийцүүлэх албан бичиг хүргүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ