Кармен Кабел таалал төгсжээ
Монгол Улсаас АНУ-ын Нью Жерси мужид суугаа Өргөмжит консулаар ажиллаж байсан Кармен Кабел таалал төгссөнд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас эмгэнэл илэрхийлжээ.
Кармин Кабел нь Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж байх хугацаандаа хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах, Нью-Жерси мужид оршин суугаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байсныг дурджээ.
Өргөмжит консул К.Кабел нь олон улсын худалдаа, даатгал, үнэт цаас, зочид буудал-рестораны бизнесийг эрхэлдэг байсан бөгөөд сүүлийн 30 орчим жил нийтийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ