“Өв соёлын голомт” төслөөс онцлох олдворууд

img

 

Голомт банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд түүхэн дурсгалыг судлан хамгаалах, Монголынхоо түүхийг ирээдүй, хойч үедээ үнэн бодитоор өвлүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулах зорилгоор ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран “Өв соёлын голомт” төслийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод байрших Түргэний балгас-Туулын Хар Түнэ орд, Булган аймгийн Сэлэнгэ суманд орших Ингэт толгойн дурсгал, Хойд Ингэт толгойн дурсгал болон Хар толгойн дурсгал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт орших Хархул хааны балгас-Нэр нь үл мэдэгдэх эртний хот зэрэг археологийн олдворт газруудад малтлага, судалгааны ажлыг гүйцэтгэж буй.

Зарим дурсгалт газрын малтлага, судалгаа хараахан дуусаагүй бөгөөд үр дүнг эцэслэн танилцуулахад эрт байгаа юм. Одоогийн байдлаар дээрх газруудаас Монголын түүх, шинжлэх ухааны чухал ач холбогдол бүхий нийт 3000 гаруй олдворуудыг нээн илрүүлээд байна. Эдгээрээс хамгийн үнэ цэнтэй, ховор олдворуудаас онцлон хүргэе.

Бадам цэцгэн хээтэй нүүр ваар

Олдсон газар: Булган аймаг, Сэлэнгэ сум, Ингэт толгойн олдвор

Голч 12.5-13см, өргөн 1-1.5см, зузаан 1.5 см

Ингэт толгойн малтлага судалгааны явцад хамгийн олон тоогоор илэрсэн олдвор бол бадам цэцгэн хээтэй дээврийн нүүр ваар юм. Баруун болон зүүн барилгын тууриас илэрсэн бадам цэцгэн хээтэй нүүр вааруудыг хээ чимэглэлийн байдлаар нь харьцуулан үзэхэд хоорондоо ижил буюу бүгд нэг төрлийн нүүр ваарууд байв. Ерөнхий хээ чимэглэлийн бүтцийн хувьд гадна хүрээний дотор талд бадам цэцгийн 11 дэлбээ, тэдгээрийн дунд “Т” хэлбэрийн чимэглэл, голын хонхорцог дотор 7 ширхэг үр дүрсэлсэн.

Керамик материалаар хийгдсэн барилгын дээврийн чимэглэл болох нүүр ваар, тосгуур ваар, нөмрөг ваар зэрэг эд зүйлсийг алс хол газраас тээвэрлэн авч ирэх боломжгүй тул ихэвчлэн тухайн газар орондоо үйлдвэрлэсэн байдаг. Ингэт толгойн дурсгалаас олдсон нүүр вааруудыг Монгол орны бусад газраас олдсон бадам цэцгэн хээтэй нүүр вааруудтай харьцуулан үзэхэд хээ чимэглэл, бүтцийн хувьд ялгаатай байна. Харин Умардын төрийн хожуу үеийн нүүр вааруудтай илүү төстэй байгаа юм. Өөрөөр хэлбэл Ингэт толгойн тахилын сүмийн дээврийн нүүр вааруудыг Умард Вэй улсын гар урчуудын тусламжтайгаар барьж байгуулсан байх боломжтой бөгөөд энэ асуудал цаашдын судалгаагаар илүү тодорхой болох юм. Иймээс уг олдворын он цагийг НТ V зууны төгсгөлөөс VI зууны дунд үед холбогдуулан үзэх боломжтой бөгөөд энэ нь Жужаны хаант улсын төгсгөл болон Түрэгийн хаант улсын түрүү үетэй давхцаж буй.

Алтан зоос

Олдсон газар: Архангай аймаг, Эрдэнэмандал сум, Хархул хааны балгас

 

 

Жин 3.3гр, голч 2.5см, зузаан 0.5мм

“Өв соёлын голомт” төслийн хүрээнд Хархул хааны балгас хэмээх эртний хотын туурийн зарим барилга, байгууламжид хийсэн малтлагын үр дүнд 1-р сүмийн нурангиас бурхны шашин, сүм хийдтэй холбоотой олон төрлийн барилгын материал, хэрэглэгдэхүүн илрүүлсний дотор XIII зууны Араб бичигтэй, алтан зоос илэрч олдсон нь шинжлэх ухааны онцгой ач холбогдол бүхий ховор олдворт тооцогдож байна. Энэхүү зоос нь Монгол нутагт археологийн малтлагаас илэрсэн 2 дахь алтан зоос бөгөөд дэлхий даяар тархсан XIII зууны Монгол зооснууд нь ихэвчлэн хэн нэгнээс дамжиж ирсэн эсвэл өөр улсын археологийн малтлагаас олдсон байх нь элбэг.

Тус зоосыг Portable XRF багажаар тодорхойлоход алт (Au) – 64.136%, мөнгө (Ag) – 21.773%, зэс (Cu) – 13.100% гэсэн найрлага илэрсэн.

Алтан зоосны хоёр тал ихэд элэгдэж баларсан бөгөөд зоосон дээрх бичиг, тамганы хэвд үндэслэн Мөнх хааны үед хамааруулан үзэж байна.

Үйсэн дээрх бичиг

Олдсон газар: Улаанбаатар хот, Туул голын сав, Түргэний балгас

 

Хэмжээ 8см*11.5см

Түргэний балгасын байгууламжаас олон төрлийн археологийн олдвор хэрэглэгдэхүүн олдсон бөгөөд ихэвчлэн барилгын чимэглэл, барилгын хийц, бүтээврийн үлдэл хэсгүүд олдсон байдаг. Эдгээрээс хамгийн эмзэг боловч сонирхолтой олдвор нь үйсэн дээр Монгол бичгээр бичсэн судрын хэсэг юм.

Тус судар нь 2022 онд гол барилгын малтлагын явцад газрын хөрснөөс доош 20см гүнээс битүү шороонд дарагдаж дагтаршсан байдалтай илэрсэн юм. Хэдэн жилийн малтлагын турш үйсэн бичгийн жижиг хэсгүүдийг цуглуулж, сэргээн засварласны үр дүнд нүүрэн талдаа 7 мөр, ар талдаа 6 мөр бүхий бичээстэй судрын нэг хуудсыг тодорхой болгов. Тус сударт бичсэн бичгийг тайлж, агуулгыг тодорхой болгохоор судлаачид болон археологичид ажиллаж байгаа бөгөөд цаашдын судалгаагаар илүү тодорхой болох юм.

Түргэний балгас болон түүнээс олдсон олдворын он цагийг байгалийн шинжлэх ухааны аргаар тогтооход өмнө нь дэвшүүлж байсан 13-р зууны үеийн Ван хааны орд хэмээх таамаглал нь үндэслэлгүй болж, 15-16-р зууны үеийн сүм хийдийн дурсгал болохыг шинэчлэн тогтоолоо. 

Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд хийж, хэрэгжүүлсэн үнэ цэнтэй санаачилгуудын нэг нь “Өв соёлын голомт” төсөл юм. Бид цаашид ч энэхүү төслөөр дамжуулан Монголын түүх соёлыг хойч үедээ таниулах, олон улсад сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллах болно.

Сайн сайхныг санхүүжүүлэгч - Голомт банк

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

GEO COORDINATES RECOVERY HACKER:
THE BEST AND LEGITIMATE HACKER IN THE WORLD // GEO COORDINATES RECOVERY HACKER Do you want to hire a hacker to solve your problems in various conditions? If you require the services of a genuine hacker and do not have any idea about how to hire a professional hacker online, you are at the right place. There are many cryptocurrency theft cases and schemes currently in circulation in the whole world so it’s important to be careful before investing with any platform. I lost almost all my savings in a fake investment website but I got rescued through the recovery hacker called GEO COORDINATES RECOVERY HACKER as they recovered my stolen funds completely without hassle or hidden fees. This expert retrieved my stolen funds remotely within a few hours as I got notification on my blockchain wallet my funds had been restored. This is the best help I ever got on the internet and I decided to give them a good review about their good job and how quick the are in helping and standing for individuals in tough situations. Kindly contact them if you are in trouble. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-01-14
Tina Angel:
HIRE CERTIFIED AND GUARANTEED CRYPTO RECOVERY HACKER / GEO COORDINATES RECOVERY HACKER I’m here to bring you good news about GEO COORDINATES RECOVERY HACKER. My experience with these scammers came as a great shock to me. As someone who works in finance, I never thought I’d fall for a crypto mining scam. When I immediately lost my $516,000 worth of Crypto to a fraudulent investment platform, I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery personnel. After several searches I found GEO COORDINATES RECOVERY HACKER. I immediately contacted them and submitted all the transaction data. I have hired their services quite a number of times. They do all sorts of hackings, they are dedicated to helping individuals and organizations recover stolen cryptocurrencies and digital assets. Their team of expert cyber security specialists, cryptocurrency recovery specialists, and digital forensic analysts work tirelessly to track, recover, and secure your stolen assets. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-01-10