AI ТОРГУУЛЬД ЗАСАЖ, ШИЙДЭХ ОЛОН АЛДАА БАЙНА

img

 

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарыг хиймэл оюун ухаанд суурилсан системээр торгож эхэлсэн. Онолын хувьд бол зөв. Орчин үеийн, ил тод, хүний нөлөө багатай шийдэл. Гэхдээ бодит амьдрал дээр энэ систем бэлтгэлгүй, бодлогогүй, хүний амьдралаас тасарсан байдлаар, хэрэгжиж эхэлсэн өдрөөсөө л иргэдийн хэл ам, бухимдлын эх үүсвэр боллоо.

Дүрэм зөрчсөн бол торгуулах нь зүй ёсны хэрэг. Зам дээр “улаан галзуу”, “надаас өөр хүн үгүй” гэсэн сэтгэлгээгээр давхилддаг, хууль дүрэм, нийгмийн хариуцлагыг үл тоодог хэсэг торгуулж байж л замын хөдөлгөөнд эс хүссэн ч соёлтой оролцоно. Үүнтэй маргах зүйл байхгүй. Гэхдээ асуудал торгуулахдаа биш. AI системээр урдаа гарсан саад, ослыг тойрч гарахад, түргэний болон цагдаагийн автомашинд зам тавьж өгөхдөө үргэлжилсэн цагаан шугам давсан бол гэрлэн дохионы уулзвар дээр аюулгүй байдлыг хангахын тулд эгнээ байраа сольсон жолооч нарыг хүртэл торгож байгаа. Бүр болоогүй замын цагаан зурааснууд цасанд дарагдаад харагдахгүй болчихбол AI тухайн нөхцөл байдлыг танихгүйгээс жолооч нарыг мөн торгож байна гэх. Энэ мэтийг хүндрэлүүдээс болж одоо жолооч нар торгууль чирэгдлээс зайлсхийж түргэний машинд зам тавьж өгөхгүй байдал үүсэж буй.

Дүрэм бол амьдралд үйлчлэх ёстой болохоос, амьдралыг хүчээр хэвэнд чихэх ёсгүй. Хэрвээ жолооч өөрийн буруугаас бус, өөр хэн нэгний тодруулбал яаралтай тусламж, цагаагийн машин зэрэгт зам тавьж өгөөд торгуулж байгаа. Хэрвээ уг торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй бол ажлын тав хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Ингэхдээ нотлох баримтуудаа жолооч өөрөө бүрдүүлнэ гэж байгаа юм.

Энэ тэгээд дижитал төр үү, эсвэл иргэдийг дээс тонох үлгэрт оруулж буй бодлого уу? 20 мянган төгрөгийн торгуулиа цуцлуулахын тулд бүтэн өдрийн ажлаа алдах уу?, цаг хугацаа, зардал, бухимдлаа нэмэх үү?, эсвэл “за яахав” гээд шударга бусаар торгуулиа төлөх үү? Ийм л сонголтыг иргэдэд тулгаж байна. AI гэдэг бол хүний ухааныг орлох биш,
хүний ухаанд туслах технологи. Гэтэл манайд наандаж алдаа гарвал хэн хариуцах нь тодорхойгүй торгуулийн автомат машин болон хувиргажээ. Нийслэлийн удирдлагуудад хандаж асуух асуулт байна. Энэ системийг бодит замын нөхцөлд туршиж үзсэн үү? Алдаа гарвал иргэн чирэгдэхгүй байх зохицуулалтыг бэлтгэсэн үү? Эсвэл зүгээр л “систем нэвтрүүлсэн” гэж тайландаа бичихийн тулд иргэдийг туршилтын туулай болгочихов уу? AI торгууль гэдэг нь иргэдийг барих тор биш, Иргэдийг зовоох хэрэгсэл ч биш, Харин замын соёлыг сайжруулах ухаалаг шийдэл байх учиртай. Харамсалтай нь өнөөдөр
замын соёл сайжраагүй, харин төрдөө итгэсэн иргэдийнхээ итгэлийг торгож байна.

Дэлхийн хотууд AI хяналтын систем нэвтрүүлэхээс өмнө заавал  стандарт, замын сүлжээ тодруулбал тэмдэг, шугам, уулзвар, саадгүй нэвтрэх замын өргөн сүлжээ, Хангалттай зогсоол буюу дүрэм зөрчихөөс өөр сонголтгүй байдал үүсгэдэггүй, Чадахуйц нийтийн тээвэр  буюу  машин унахгүй байж болох бодит нөхцөл бүрдүүлдэг (метро, трамвай, дугуйн зам, богино зайн тээврийн бусад хэрэгсэлүүд)-ээ шийдсэнийхээ дараа AI хэрэгжүүлдэг байна. Хэрвээ энэ гурван шаардлага хангагдаагүй бол AI торгууль хэзээ ч ашигладаггүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sod bayar:
Энэ систем яг хэрэгжүүлээд явахад маш их чирэгдэл үүсгэхээр бна шүү дээ машин гараагүй явдаггүй өдөр хүртэл та тэнд дүрэм зөрчилөө гээд ирж байх жишээтэй замын тэмдэглэл дутуу камерь нь маш их алдаатай ядаж жолооч нар нь ноймероо тодруулсан байх хэрэгтэй бна даа
2026-01-12