
Өчигдөр Африкийн цомын аваргын B хэсгийн хоёр тоглолт боллоо. Сүүлийн үед Африкийн хөлбөмбөгийн өрсөлдөөн нийт хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байх болсон.
Африкийн улсуудын шигшээ багуудын чансаа ч мэдэгдэхүйц дээшилж тэдний тоглогчид Европын томоохон лигүүдэд маш ихээр тоглох болж олны танил болоод байгаа.
Өчигдөр болсон B хэсгийн хоёр тоглолт Судан-Ангол, Буркина Фасо-Зааны Ясан эрэг улсуудын хооронд боллоо.
Нэлээд хүчирхэг шигшээ бүрдүүлж чадсан Зааны ясан эргийн шигшээ Буркина Фасог 2:0-ээр хожсон бол Судан, Анголын шигшээ 2:2-оор тэнцсэн юм.
Хөлбөмбөг сонирхогчдын сайн танил Челси багийн Соломон Калу Зааны Ясан эргийн шигшээдээ дуудагдаж Африкийн цом-2012-д тун амжилттай тоглож байгаа бөгөөд Буркина Фасогийн эсрэг тоглолтод 16 дахь минутад ганган гоол оруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ