Монголын улс төр дэх The Field of Wonders ажиллагаа

img

 

Эрх мэдлийг мөнгө дагадаг. Мөнгө бол эрх мэдэлтэнд Бурхан, сахиусан тэнгэр, чөтгөрийн үлгэрийг бодитоор мэдрүүлдэг ид шидтэй бөгөөд "Хортой алим". Хор бол addict буюу донтуулагч. Чихэр хортойг бүгд мэддэг ч донтон хүлхдэгтэй ижил.

Монголын улс төрд The Field of Wonders, "Поле чудес", "Агшин" зэрэг капитал-теле шоуг санагдуулам үйл явц үргэлжилж байна. "Хулгайлсан мөнгөө аваад хашиж буй албан тушаалаа өгч улс төрийг үг дуугүй орхих уу, үгүй гэвэл шоронд орох уу" гэдэг рулетийг төмөр зам, нүүрсний бүлэглэлийнхний эсрэг эргэлдүүлсэн бол эрчим хүчний салбарынхны ээлж! Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Нямаа нарыг саатуулан шалгаж байна.

Мэдээллүүдээс харахад, оффшор бүсэд хөрөнгө худалдаж авсан байж болзошгүй гэх Н.Тавинбэх, П.Товуудорж нарын холбогдсон бүлэг хулгайн хэрэг 2019 оноос эхлэлтэй бололтой?! Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн гэрээг БНСУ-ын Эксим банкнаас эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148,7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулсан...

Энэ дашрамд гэдэг шиг Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарыг хууль хяналтынхан саатуулсан үйл явдал дээр Б.Чойжилсүрэн, Ц.Цэрэнпунцаг нарын зөрчилдөөн ил болж ч байх шиг... Н.Тавинбэх хулгайч нь хулгайч бололтой. Гэхдээ хэнийх нь талын хулгайч болж таарав гэдэг...?! Эрчим хүчний салбар бол маш том салбар. Дампуу, доройтсон гэгдэж буй ч том төсөв, хэдэн их наядын тендер, концесс гээд маш их мөнгөтэй салбар. Н.Тавинбэх нарыг саатуулснаас гадна улс төр, бизнесийн бүлэглэлийнхний зодоон өрнөж байна. Хэн нь ялж, монополь эрхээ тогтоох бол?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ