Н.Тавинбэх суллагдсан ч ЭХЯ-ны албан тушаалтнуудыг шалгана

img

Эрчим хүчний салбарт гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ёстой байсан томоохон төслүүдтэй холбоотойгоор эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй хэрэгт хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус хэрэгт Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх болон нэр бүхий албан тушаалтнууд холбогдсон аж.

Мөрдөн байцаалтын явцад прокурорын байгууллагаас Н.Тавинбэхийг яллагдагчаар татан, цагдан хорих саналаа Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн ч шүүх хурал тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон байна. Улмаар түүнийг өнгөрсөн баасан гарагт батлан даалтад гаргасан бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх өнөөдөр хэлэлцэхээр болжээ.

Энэхүү хэрэгтэй холбогдуулан Эрчим хүчний яаманд өмнө нь удирдах албан тушаал хашиж байсан хэд хэдэн хүнийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “10 аймгийн төвд дулааны станц барих төсөл”-ийг БНСУ-ын Эксим банкны 40 жилийн хугацаатай, 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх гэрээг 2019 онд байгуулсан байдаг. Төслийн хүрээнд Эрчим хүчний яамнаас зөвлөх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, Солонгосын хоёр, Монголын нэг компанийн түншлэлтэй нийт ес орчим сая ам.долларын гэрээ байгуулжээ.

Гэвч шалгалтаар зөвлөх үйлчилгээний гүйцэтгэл хангалтгүй, гэрээний хугацаа дууссан байхад тухайн үед яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх хууль тогтоомж зөрчин гэрээг сунгаж, улмаар төсвийг нь үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн нь тогтоогдсон байна. Ингэснээр Монголын нэгэн аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани нь Н.Тавинбэхийг сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан, одоо Эрчим хүчний зохицуулах хороонд зохицуулагчаар ажиллаж буй П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь ил болсон байна. Уг компани зөвлөх үйлчилгээ нэрийн дор 2.1 сая ам.доллар буюу долоон тэрбум төгрөгөөс давсан санхүүжилт авсан ч бодитой ажил гүйцэтгээгүй нь баримтаар тогтоогдсон гэх мэдээлэл байна.

Эл хэрэгтэй холбоотойгоор гурван хүнийг сэжигтнээр баривчилж, прокурорын зөвшөөрлөөр 21 байршилд нэгжлэг хийсэн бөгөөд нэгжлэгийн явцад Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй өндөр үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлүүдийг хураан авсан аж. Түүнчлэн ЭХЯ-ны газрын дарга, сайдын зөвлөх асан, мөн Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудоржийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Анхаарал татах нэгэн баримт нь, уг төслийн зээлийн хүүгийн төлбөрт Монгол Улс өнөөдрийн байдлаар 605 мянган ам.доллар төлөөд байгаа хэдий ч бодит бүтээн байгуулалт огт хийгдээгүй, төслийн ерөнхий гүйцэтгэгч компани дампуурлаа зарлахаар БНСУ-ын шүүхэд хандсан явдал юм. Хэрэв төсөл хэвийн хэрэгжсэн бол 10 аймгийн төвд агаарын бохирдол буурч, төвлөрсөн дулаан хангамжийн найдвартай систем бүрдэх, иргэдийн амьдрах орчин мэдэгдэхүйц сайжрах боломжтой байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Williams_Jaka:
LOOKING FOR AN EFFICIENT CRYPTO HACKER? CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT It’s becoming a problem how people are being victimized by scam, sadly enough. But you now have the right to make enquiries, seek proof of any recovery hacker you come across to avoid getting scammed again in the process. I’ve read many stories about people recovering their funds after losing them to scammers and I thought it was another scam, but after losing all my funds to a cryptocurrency investment scam, I had no other choice but to research a recovery platform that can help me with the recovery of my funds. I stumbled upon THE HACK ANGELS RECOVERY EXPERT online and contacted them immediately. I was very impressed by their service and how quickly they helped me recover my cryptocurrency funds. Truly their service is top-notch. If you have been a victim of crypto fraud and your assets have been stolen. I’m highly recommending them to everyone who wishes to recover their funds. Mail Box: support@thehackangels.com WhatsApp: +1(520)-200,2320 Web: https://www.thehackangels.com
2026-01-21

их хурлын гишүүн Цэнгүүн билүү нэг эмэгтэй маш их лобидож байж эрчим хүчний үнийг нэмсэн ш дээ энэ эмэгтэй бас ходбоотой байх байнга гадаад явдан болсон гэсэн бас Доржхандыг шалга Чойжилсүрэнг шалга
2026-01-19
эрчих хүчний яам Эрчим хүчний зохицуулөх хороог бүгдийг нь шалга Чойжилсүрэн эрёим хүчний зохицуулах хороо агентлагуудыг бүгдийг нь шалгаж сольж холь арай дэндэж байна
2026-01-19
энэ том гарын хулгайчийг суллаж болохгүй бүр цаазаар аваач бүх хөрнгий нь хурааж 5р цахилгаан станцаа барь өмхий хар амиа бодогч хулгайч вэ үхлийн муугаар зовж үхээсэй
2026-01-19
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2026-01-19