Кино ертөнц өөрчлөгдөж байна

img

 

Netflix-ийн шинэ кино цэсэнд "The Rip" орсныг манай үзэгчид олж харсан байх. Энэ киногоо сурталчлахаар Мэтт Дэймон, Бен Аффлек нар Жо Роганы подкастод орж платформын дотоод "гал тогоо"-ны талаар сонирхолтой зүйлс ярьжээ. Өмнө нь стандарт экшн/боевик киноны бүтэц нь гурван том экшн үзэгдэл байдаг байсан бөгөөд ихэнх мөнгөө төгсгөлийн том үзэгдэлд зарцуулдаг байв. Одоо Netflix эхний 5 минутанд "ямар нэгэн том, гайхалтай зүйл" оруулахыг шаарддаг болжээ , ингэснээр үзэгчид киноноос гарахгүй, үргэлжлүүлэн үзэх магадлал өндөр болно гэнэ. Мөн харилцан яриануудыг киноны турш 3-4 удаа үйл явдлыг давтан тайлбарлах байдлаар бичихийг хүсдэг болж. Яагаад гэвэл олон хүн кино үзэхдээ утсаа орхиж чаддаггүй, анхаарал нь сарнидаг тул энгийн үйл явдлыг ч алдаж, төөрөлддөг гэнэ. Мэтт Дэймон: «Энэ үнэхээр бидний ярих арга барилд нөлөөлж эхэлж байна» гэж хэлжээ. Netflix-ийн киноны томоохон хувийг утсан дээр үздэгтэй холбоотойгоор киноны найруулагч, гэрэлтүүлэгч, оператор нарын их ажил үзэгчдэд харагдахгүй болж эхэлжээ. Мэтт Дэймон өөрөө зөөврийн компьютер дээр ч кино үзэж чаддаггүй гээд, утсан дээр кино үзэхийг ойлгохгүй байгаагаа илэрхийлсэн. Кино бүтээгчдийн орлого нь үзэлтээс шууд хамаардаг байна. Мэтт Дэймон хэлэхдээ, тэдэнд 5 төвшний төлбөрийн систем санал болгосон гэнэ. Хамгийн өндөр төвшин бол Netflix-ийн бүх үзэгчдийн 110 хувь үзэх. Өөрөөр хэлбэл зарим хүн олон удаа үзнэ гэсэн үг. Тэд үүнийг сонсоод гайхаж инээлдсэн ч дараа нь «K-pop демоны анчид» гэх мэт кино гарч ирээд үнэхээр тэр түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Технологийн хөгжлийг даган дэлхий ертөнц, хүн төрлөхтөн бидний нийтлэг дадал зуршил нийтээрээ өөрчлөгдөж, энэ нь бүх салбарт нөлөөлөх болсны илрэлийг энэ подкастнаас сонсож болох тул сонирхолтой санагдаж уншигчдадаа хүргэж байна. Эх сурвалж: телеграммын @sorok_tri суваг. Хэрвээ подкастын бүрэн хувилбарыг сонсохыг хүсвэл Жо Роганы YouTube/Spotify #2440 дугаар.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ