Шунхлай Групп бахархалт тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Эх орондоо төдийгүй олон улсын тавцанд амжилтаа батлан харуулсан “Шунхлай Групп”-ийн бахархалт тамирчдаа удирдлагын баг хамт олон хүлээн авч, талархал хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд “Дакар Ралли - 2026” нийт тамирчдаас 16-д бичигдэж, шилдэг шинэ тамирчны цом хүртсэнээр Монгол Улсаас “Дакар ралли”-д оролцсон тамирчдаас цом хүртсэн анхны тамирчин болов.
Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМ”-ын барилдаанд 2 дахь удаагаа Түрүү бөхөөр шалгарлаа.
SG Apes : Монголын Сагсан бөмбөгийн холбооны “Холбооны Цом- 2025” тэмцээний аварга багаар шалгарав.
Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн С.Ямааранз ахлагчтай баг Үндэсний шагайн харвааны “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМ”-ын тэмцээнд манлайлж, “Алдар”-ын цомын эзэд боллоо.
Хичээл зүтгэл, сахилга бат, ялалтын тэмүүллээрээ Монгол түмнийхээ урам зориг, бахархал болж буй та бүхнийхээ цаашдын спортын замналд “Шунхлай Групп”-ийн нийт хамт олноос улам өндөр амжилтыг хүсэн ерөөе!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ