Хуурамч эх орончид

img

 

Өвлийн хүйтэнд тог тасрах вий, дулаан зогсох вий гэж айж амьдрах нь өнөөдрийн Монголын бодит дүр зураг болчихлоо. Гэтэл яг энэ айдсынхаа дунд бид яагаад ингэж амьдарч байгаагаа өөрсдөөсөө асуухаас зориуд зайлсхийсээр байна.

Бид яагаад баялагтай хэрнээ ядуу амьдарч байна вэ?

Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжих Халзанбүрэгтэй төслийг тойрсон маргаан бол ганц ордтой холбоотой асуудал биш. Энэ бол Монгол Улс хөгжих үү, эсвэл айдсаараа өөрийгөө боомилсоор байх уу гэдэг том сонголт. Ер нь уул уурхайгаа олборлож эдийн засгаа тэлж хөгжлийн тухай ярихгүй юм бол бид өөр хаанаас мөнгө олох вэ? өнөөдөр уул уурхайн салбар ДНБ-ийн ойролцоогоор 25–27 %, экспортын 90 %-иас дээш, улсын төсвийн орлогын 30 % орчмыг дангаар бүрдүүлж байна. Жилдээ дунджаар 15–16 тэрбум ам.долларын экспортын орлого оруулж, валютын урсгал, төсвийн санхүүжилт, дэд бүтэц ба нийгмийн зардлыг тэжээж буй цорын ганц бодит тулгуур салбар нь уул уурхай хэвээр байна.

Газрын ховор элемент гэдэг бол өнөөдөр дэлхийн хамгийн эрэлттэй түүхий эд. Бидний өдөр тутам хэрэглэдэг гар утас, цахилгаан машин, нар, салхины эрчим хүч, өндөр технологи бүгд үүнгүйгээр байх боломжгүй.

Хэрвээ Халзанбүрэгтэй төсөл бүрэн хэрэгжиж, газрын ховор элементээ олборлож, боловсруулж, экспортолж эхэлбэл улсын валютын орлого нэмэгдэнэ, эдийн засагт орж ирэх бодит мөнгөн урсгал өснө, төгрөгийн ханшийн дарамт буурна, орон нутагт ажлын байр бий болно, улмаар эрчим хүч, дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр тэлнэ. Энэ бол хоосон төсөөлөл огт биш. Эдийн засгийн тооцоотой бодит боломж. Гэтэл яг энэ боломж бодитой болох чухал цаг үед танил технологиудыг гаргууд хэрэгжүүлдэг хүмүүс амилж эхэллээ.

Өөрсдийгөө “эх оронч” гэж нэрлэсэн хэсэг хүмүүс мэдээллээс хол, амьдралаа авч яваа малчин иргэдийн айдас дээр тоглолт хийж байна. “Газрын ховор элемент олборловол байгаль сүйрнэ.” “Ус ширгэнэ.”“Амьдрах аргагүй болно. ”Эдгээр нь шинжлэх ухааны үндэслэлгүй, зориудаар зохион байгуулж цацдаг худал мэдээлэл. Энд нэг зүйлийг зориуд хэлэх хэрэгтэй байна. Малчин иргэд буруугүй. Тэд бодит, үнэн, тэнцвэртэй мэдээлэл авч чадахгүй байгаад л асуудал байгаа юм. Харин худал мэдээлэл тараадаг, айдас үүсгэж шантааж хийдэг, өнгөн дээрээ “эх орон, уул ус” гэж орилдог, цаанаа энэ бүхнийхээ төлөө цалинждаг ийм хүмүүс бол жинхэнэ асуудал болсоор ирсэн. Хамгийн харамсалтай нь энэ бүхнийг манай улстөрчид мэдсээр байж дуугүй өнгөрөөдөг. Яагаад гэвэл өнөөдөр улс орныхоо төлөө бодит шийдвэр гаргавал сонгуулиар унана, учир нь “иргэдийн талд зогссон” хуурамч дүрээ хадгалах нь л тэдэнд ашигтай. Ингээд төр эс үйлдэхүйгээрээ хувийн хэвшлээ, орон нутгаа, цаашлаад Монгол Улсаа хохироож байна. Бид үүнийг өмнө нь харсан, хохирлыг нь нийтээрээ амсаж байна. тоггүй дулаангүй хараат байдлынхаа төлөөсийг иргэн бүр төлж байна. Гэтэл дэлхий ертөнц зогсолтгүй урагшилж байна. Газрын ховор элементийн төлөө улс орнууд хоорондоо өрсөлдөж, зарим нь бүр геополитикийн түвшинд тэмцэлдэж байна.

Харин бид яаж байна вэ? Өөрсдөө ашиглаж буй бүх технологидоо газрын ховор элемент орсон гэдгийг мэдсээр байж, хоорондоо талцсаар, өөрсдийгөө хөгжлөөс улам холдуулсаар байна.

Монгол хүн яагаад эх орондоо дэлхийн хүн шиг амьдрах боломжгүй гэж?
Яагаад залуус харь орны барилга дээр хөлсөө дуслуулж, өөрийнхөө нутагт бүтээн байгуулалт хийх боломжгүй гэж?  хөлсний шантаажчид, зөвхөн албан тушаал, эрх мэдэл горилсон улстөрчид, тэдний чимээгүй тохирооны золиос нь монголчууд. 
Хэрвээ бид энэ удаа ч дуугүй өнгөрвөл хохирлыг нь дахиад л иргэд өөрсдөө үүрнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ядуу хүмүүс ба ядуу орны иргэд эх оронч байдаггүй
2026-01-28
Vivian Edwin:
CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY EXPERT / HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER After losing $780,000 worth of bitcoin . I thought I’d never recover my money back. I've been in this predicament, and I can attest to the frustration and helplessness that come with it until I met a testimony of Alexa Jason online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped him recover his funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker Luckily for me as I speak to you all, my funds have been recovered and were delivered to me within 24 hours. I can't thank GEO COORDINATES RECOVERY HACKER enough for the incredible help they provided during one of the toughest times in my life. I will forever be grateful to them for giving me back not only my money but also my peace of mind.
2026-01-27
hovdiin urianhai zahchin bayduud adagiin hulgaichuud
2026-01-27
Jimbeau:
l Get paid over $110 per hour working from home. l never thought I'd be able to do it but my buddy makes over $21269 a month doing this and she convinced me to try. The possibility with this is endless.... This is what I do................. CASH54.COM
2026-01-27