Хиймэл оюун хүний оюунаас давна

img

Швейцарь улсын Давост болсон ''Дэлхийн эдийн засгийн форум–2026'' дээр технологийн салбарын хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг Илон Маск анх удаа илтгэл тавьж, хиймэл оюун, робот, эрчим хүч, өөрөө удирдлагатай тээврийн ирээдүйн талаар анхаарал татахуйц байр суурь илэрхийсэн юм.

Робот, AI — эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч

Илон Маск илтгэлдээ роботик болон хиймэл оюун (AI) ойрын жилүүдэд хүний хөдөлмөрийн зах зээлийг үндсээр нь өөрчилж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг урьд өмнө байгаагүй түвшинд хүргэнэ хэмээн онцлов. Тэрбээр “роботуудын тоо хүн төрөлхтнөөс давна” гэсэн зоримог таамаг дэвшүүлж, AI нь зөв ашиглагдвал хүн бүрийн амьдралыг хялбарчилж, бүтээмжийг огцом өсгөнө гэдгийг тэмдэглэлээ.

Маскийн хэлснээр хиймэл оюун “өргөн тархсан” буюу өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болох үед дэлхийн эдийн засаг асар их тэлэх боломжтой аж.

AI хүний оюунаас давна

Илтгэлийн хамгийн их анхаарал татсан хэсэг нь хиймэл оюуны чадавхтай холбоотой таамаг байлаа. Маскын үзэж буйгаар AI 2026 оны эцэс гэхэд хүний оюун ухаанаас илүү чадвартай болж, харин 2030 он гэхэд хүн төрөлхтний нийлбэр оюун ухаанаас давна гэжээ.

Optimus, өөрөө удирдлагатай ирээдүй

Tesla компанийн Optimus хэмээх хүн төрхт робот ойрын жилүүдэд илүү нарийн төвөгтэй үүрэг гүйцэтгэж, цаашлаад олон нийтэд худалдаалагдах боломж бүрдэнэ гэж Маск онцлов. Мөн Tesla-ийн бүрэн өөрөө удирдлагатай (Full Self Driving) систем Европын зах зээлд зохицуулалтын зөвшөөрөл авахад ойртож буйг дурдсан нь авто салбарынхны анхаарлыг татлаа.

Эрчим хүч, AI-ийн хамгийн том сорилт

Хэдий хиймэл оюун хурдтай хөгжиж буй ч түүнийг хязгаарлаж буй хамгийн том хүчин зүйл нь цахилгаан эрчим хүч гэдгийг Маск онцлон сануулав. AI-ийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахын тулд дэлхий нийт эрчим хүчний бодлого, дэд бүтцээ эрчимтэй шинэчлэх шаардлагатайг тэрбээр анхааруулжээ.

“Terminator” биш ирээдүй

Технологийн эрсдэл сэдвийг орхигдуулалгүй, Маск робот болон AI-г аюулгүй, хяналттай хөгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг тодотголоо. Тэрбээр алдарт “Terminator” кино шиг хүн төрөлхтөнд заналхийлэх хувилбар бус, харин хүнтэй хамтран хөгжих технологийн ирээдүйг бүтээх ёстойг онцлон анхааруулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Evanise Francisco:
HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
2026-02-04