“ӨНӨ МӨНХИЙН МОЛОР ЭРДЭНЭ” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

img

 

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан тусгай үзэсгэлэн 2026.02.01-нд нээлтээ хийнэ.

Монголын Үндэсний музей XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг угтан музейн сан хөмрөгийн цуглуулга болон “Мандала бурхан шашны төв”-ийн тэргүүн, “Монгол Их цам” төслийн удирдагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Сэнгэбазарын Батбаярын хувийн цуглуулгаас дээжлэн монголчуудын морин соёлын бэлгэдэл, шүтээнийг цогцоор нь харуулсан “ӨНӨ МӨНХИЙН МОЛОР ЭРДЭНЭ” тусгай үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн толилуулж байна.

Тус үзэсгэлэн нь монголчуудын уламжлалт амьдрал, төрт ёс, шашин шүтлэг, ахуй соёлд морь ямар байр суурь эзэлж ирснийг, мөн адуутай холбогдох шүтлэгийн утга агуулгыг эдийн болон оюуны соёлын үзмэр, эд өлгийн зүйлсээр дамжуулан тайлбарлан таниулахад чиглэжээ. Монгол хүний ухамсарт морь нь хурд, хийморь, эрх чөлөө, хүч чадлын илэрхийлэл байсаар ирсэн. Төрийн долоон эрдэнийн нэг нь морин эрдэнэ хэмээн дээдлэж молор эрдэнийн хүлэг морьд хэмээн бэлгэддэг эртний уламжлалтай.

Үзэсгэлэнд адууны соёлд холбогдох бурхан шүтээн, шашны эд хэрэглэл, монгол зураг, баримал зэрэг урлагийн ховор нандин бүтээлүүд, адуу малын тоног хэрэгсэл сэлтийг дэглэн толилуулахын зэрэгцээ морь, шүтээн, бэлгэдлийн уялдаа холбоог сэдэвчилсэн, цогц байдлаар хүргэхийг зорьж буйгаараа онцлог юм.

Мөн энэхүү тусгай үзэсгэлэн нь нэрт хүлэгч Сумаагийн Ононмөр хавангийн мэндэлсний 160 жилийн ойд зориулан урьд өмнө төдийлөн дэлгэгдэж байгаагүй ховор эд өлгийг багтааж, монгол уяачийн өв, морь шинжих ухаан, хүлэгтэй холбогдох уламжлалт мэдлэг, өв соёлыг тусгайлан танилцуулж байна.

“Өнө мөнхийн молор эрдэнэ” үзэсгэлэн нь үзэгчдэд монголчуудын морин соёлын гүн утга, шүтлэгийн уламжлал, бэлгэдлийн сэтгэлгээг нэгэн дор цогцоор нь мэдрэх боломжийг олгох бөгөөд сар шинийн баярын өдрүүдэд гэр бүл, хүүхэд багачууд, судлаачид, гадаад дотоодын жуулчдад зориулсан соёлын ач холбогдол бүхий тусгай үзэсгэлэн юм.

Монголын Үндэсний музей нийт үзэгч ард иргэд, соёлын өв сонирхогчид, гадаад, дотоодын зочдоо “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэнг таалан сонирхохыг урьж байна.

Байршил: Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхим

Нээлт: 2026 оны 02 дугаар сарын 01

Үргэлжлэх хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 01 хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Монголын Үндэсний музейн Маркетинг, боловсрол, үзэсгэлэнгийн газар

📞 7011-0916, 7011-0913, 9912-3922

Мандала бурхан шашны төв

📞 9911-6859

🌐 http://nationalmuseum.mn/post/172255

📘 https://www.facebook.com/nationalmuseummongolia

Монголын Үндэсний музей

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Vinniy Uso:
REACH OUT TO ALPHA KEY A LICENSED CRYPTO RECOVERY HACKER EXPERT Alphak key recovery surprised me after couple of trials with some fake recovery hacker too but alpha key recovery really amazed me after witness there great work and honesty once it comes to recovery hacking expert alpha key recovery remain the best in the world reach them out now if you are a victim of any kinda scam refering to credit card scam , data lost, crypto investment and many more info below and be a living witness too Mail: [Service@alphakeyrecovery.com](mailto:Service@alphakeyrecovery.com) WhatsApp: +15714122170 Signal: +15403249396 Website: [www.alphakeyrecovery.com](http://www.alphakeyrecovery.com)
2026-04-29