Эпштэйний хэрэгт Монголын нэр дурдагдсан уу?

img

 

АНУ-ын санхүүч асан, бэлгийн мөлжлөгийн хэргээр олон улсад дуулиан тарьсан Жеффри Эпштэйний хэрэгтэй холбоотойгоор сүүлийн үед задраад буй баримтуудад Монгол Улсын нэр хязгаарлагдмал хүрээнд дурдагдсан талаар зарим олон улсын хэвлэл мэдээлж байна.

Ямар баримтад Монголын нэр гарч ирэв?

2024–2025 онд олон нийтэд ил болсон Эпштэйний имэйл харилцаа, баримт бичгүүдэд түүнийг Израилийн улс төрийн нөлөө бүхий хүмүүс, тэр дундаа Ерөнхий сайд асан Эхуд Барактай ойр харилцаатай байсныг дурдсан байдаг. Эдгээр имэйлийн заримд Израиль–Монголын хооронд аюулгүй байдал, стратегийн хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээ өрнөж болзошгүй тухай дурдагдсан нь анхаарал татжээ

Гэхдээ энэ нь албан ёсоор байгуулсан гэрээ хэлцэл байсан уу, эсвэл зөвхөн хувийн төвшний санал, ярианы шатанд үлдсэн үү гэдэг тодорхойгүй байна.Олон улсын шинжээчид мөн эдгээр мэдээллийг баталгаажаагүй, задруулсан имэйлд тулгуурласан хэмээн онцолж, бодит хууль эрх зүйн үр дагавар тогтоогдоогүй байгааг анхааруулж байна

Хэрэг шалгалтын явц

Эпштэйний хэрэгтэй холбоотой баримтууд АНУ-ын шүүхийн шийдвэрээр үе шаттайгаар олон нийтэд ил болж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор түүний олон улсын харилцаа, улс төрийн хүрээний нөлөө дахин анхаарлын төвд орж байна. Цаашид илүү дэлгэрэнгүй баримт ил болбол Монголтой холбоотой мэдээлэл тодорхой болох боломжтой юм. Одоогоор Эпштэйний хэрэгт Монгол Улс шууд оролцсон, эсвэл хууль зөрчсөн гэх нотолгоо байхгүй. Харин задруулсан зарим баримтад Монголын нэр яриа, саналын төвшинд дурдагдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jimbeau:
l Get paid over $110 per hour working from home. l never thought I'd be able to do it but my buddy makes over $21269 a month doing this and she convinced me to try. The possibility with this is endless.... This is what I do................. CASH54.COM
2026-02-01