Welcome Милан- Кортина 

img

 

Өвлийн олимп энэ удаад юугаараа онцлог вэ?

Дэлхийн спортын хамгийн том наадам болох Өвлийн олимп ойртох тусам спорт сонирхогчдын анхаарлыг татах олон сонин, онцлог үйл явдал өрнөж байна. Энэ удаагийн өвлийн олимп өмнөх наадмуудаас хөтөлбөр, оролцогчид, технологи, улс төрийн нөхцөл байдал зэрэг олон талаар ялгарч байна.

 Шинэ төрөл, шинэ одод

Өвлийн олимпийн хөтөлбөрт залуусын сонирхлыг татсан фристайл, сноуборд, экстрем чиглэлийн төрөл улам өргөжиж, залуу тамирчид гол тайзыг эзлэх төлөвтэй байна. Зарим оронд 16–18 настай тамирчид олимпийн медалийн төлөө өрсөлдөх боломж бүрдэж байгаа нь анхаарал татаж байна.

Од тамирчдын хувь заяа

Сүүлийн жилүүдэд допинг, улс төрийн маргаантай холбоотойгоор зарим алдартай тамирчдын оролцоо тодорхойгүй хэвээр байна. ОХУ-ын уран гулгалтын од Камила Валиеваг дэлхий нийтээр хүлээж байсан. Түүний допинг хориг 2025 оны 12 сард дууссан боловч олимпийн наадамд оролцох эрх авах тэмцээнүүдэд орж амжаагүй учир Милан-Кортинад очихгүй бололтой. Үүнтэй зэрэгцэн шинэ үеийн тамирчид гарч ирж, олимпийн “шинэ одод” төрөх хүлээлт бий болжээ.

Улс төр, спортын огтлолцол

Өвлийн олимп энэ удаад ч улс төрийн нөлөөллөөс ангид байх боломжгүй байна. Зарим улсын баг хязгаарлалттай нөхцөлөөр оролцох, эсвэл бие даасан статустай оролцох хувилбар яригдаж байгаа нь энэ олимпийн уур амьсгалын бас нэг өнгө юм. 

Технологи, инноваци

Тэмцээний шүүлт, аюулгүй байдал, дамжуулалтад хиймэл оюун ухаан, өндөр нарийвчлалтай камер, дата анализ өргөн ашиглагдах болжээ. Энэ нь оноо шүүлтийг илүү ил тод, маргаан багатай болгох зорилготой юм.

 Монголын баг өвлийн олимпод цөөн төрлөөр оролцдог ч гэлээ эх орныхоо далбааг Милан-Кортинад мандуулах болно. 

Энэ удаагийн өвлийн олимп нь зөвхөн спортын өрсөлдөөн бус, шинэ үеийн тамирчид, технологийн дэвшил, улс төрийн нөлөө зэрэг олон хүчин зүйлийн огтлолцол болж, дэлхий нийт тун удахгүй дөрвөн жилд нэг болдог спортын их цэнгэлийн гэрч болцгооно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jimbeau:
l Get paid over $110 per hour working from home. l never thought I'd be able to do it but my buddy makes over $21269 a month doing this and she convinced me to try. The possibility with this is endless.... This is what I do................. CASH54.COM
2026-02-01