“Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад АНУ-ын оролцоо, ач холбогдол”-ын талаар хэлэлцэв

img

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан “Монгол, АНУ-ын харилцаа: иж бүрэн түншлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Гадаад харилцааны яаманд болов. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын чиглэл, зорилтыг тодорхойлох зорилго бүхий уг хуралд төрийн яам, газруудын холбогдох ажилтнууд, эрдэмтэд, судлаачид, ахмад дипломатчид, түүхчид болон АНУ-ын Элчин сайд Ж.Эддлтон болон бусад ажилтнууд оролцов. Хурлаар “Монгол Улс, АНУ-ын харилцаа: иж бүрэн түншлэлийн харилцаа”,  “АНУ, Монгол Улсын харилцааны эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ: тусламжийн харилцаанаас худалдааны түншлэлд шилжих нь”, “Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв”, “Монгол Улс, АНУ-ын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа”, “Монгол Улс, АНУ-ын батлан хамгаалах салбарын хамтын   ажиллагаа”, “Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад АНУ-ын оролцоо, ач холбогдол” зэрэг илтгэлийг хэлэлцэв. Монгол Улс, АНУ-ын хооронд 1987 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лиа лиа лиа:
Лаачка гэвэл ямарав
2013-03-16