Монгол “галт тэрэгнээс” дахиад л хоцрох нь...

img

 

Монгол “галт тэрэгнээс” дахиад л хоцрох нь тодорхой байна. Өнгөрсөн амралтын өдрүүдийн нэг гол мэдээ бол Япон Их Британи улсуудын хооронд хийгдсэн газрын ховор элемэнтийн талаарх хэлцэл байлаа. Япон болон Их Британи улс газрын ховор элемент, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны меморандум байгуулснаа албан ёсоор зарлалаа. Энэхүү тохиролцоо нь олборлолт, боловсруулалт, технологи, дахин ашиглалт зэрэг бүх шатанд хамтран ажиллахад чиглэж байгаа бөгөөд нэг улсаас хэт хамаарах эрсдэлийг бууруулах стратегийн алхам гэж олон улсын шинжээчид үзэж байна. Энэ түншлэл нь дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн нөөц, боловсруулалтаар давамгайлж буй Хятадаас хараат байдлыг багасгах зорилготой бөгөөд цахилгаан автомашин, баттерей, өндөр технологи, батлан хамгаалах салбарын түүхий эдийн хангамжийг тогтвортой болгох ач холбогдолтой юм.

Монголд ямар хамааралтай вэ?

Монгол Улс нь газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын нөөцтэй орон гэж тооцогддог бөгөөд сүүлийн жилүүдэд энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах, олборлолтоос гадна нэмүү өртөг шингэсэн боловсруулалт хөгжүүлэх талаар бодлого баримтлахаар ядахдаа аман дээрээ боловч мэдэгдэж байгаа. Япон, Их Британи шиг өндөр технологийн орнууд нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг зорьж байгаа энэ үед Монгол Улс гуравдагч түнш орон хэлбэрээр хамтрах, түүхий эд нийлүүлэхээс гадна боловсруулалт, хамтарсан үйлдвэр байгуулах, тогтвортой ил тод уул уурхайн загварыг бий болгох боломж нэмэгдэж байгааг эдийн засагчид онцолж байна. Япон улс өмнө нь Монголд уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр хамтарч ирсэн туршлагатай бол Их Британи нь санхүү, стандарт, ESG шаардлагаар давуу талтай. Иймээс энэхүү хоёр улсын хамтын ажиллагаа цаашид Монголын газрын ховор элементийн салбарт шинэ боломж, сонирхол татах нөхцөл бүрдүүлж болох юм. Гэвч өнөөдрийн Монголын нөхцөл байдал ийм найдлага төрүүлэхгүй байгаа нь харамсалтай. Дэлхий дахинд газрын ховор элементийн төлөөх өрсөлдөөн ширүүсч буй энэ үед Япон, Их Британи хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэн нь Монгол шиг нөөцтэй боловч ашиглалтгүй орнуудад стратегийн боломж болж харагдаж байна. Харин энэ боломжийг бодит үр ашиг болгоход төрийн бодлого, эрх зүйн орчин, дэд бүтэц, байгаль орчны стандарт чухал хэвээр байна. Харамсалтай нь одоо болж байгаа үйл явдлуудаас харахад Монгол энэ галт тэрэгнээс ч мөн “хоцрох” шинжтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hugo Relish:
We were told that crypto was the next big thing and many people fell victim into the wrong hands and i was also one of them, i was told to invest and get 10% of my investment every month and it was looking all good at first because i got 10% the first month and i was persuaded to invest more which i did, the second month came expecting the next 10% then i was told to send my bitcoin barcode which i did the next thing i discovered that my bitcoin wallet was cleaned up, i was left devastated and lost, to crown it up the people i invested in stopped replying and all of these happened on telegram, i came across macprivateinvestigators@gmail.com and they helped recover all my stolen funds along side with the investment.
2026-02-03
иргэн:
Хамт суувал шулуулчих гээд, суухгүй болохоор хоцорчих гээд..... ийм л нөхцөл байдал, өөрсдөө л арчаатай байх хэрэгтэй байна даа. Төр засаг хэрэг алга.
2026-02-03
Harris Thomas:
"In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
2026-02-02
cyberspacehacker002@gmail.com IS THE BEST:
We are living in a digital age where our devices play a central role in cheating and infidelity between spouses. But worry no more as cyberspacehacker002@gmail.com can grant you access into any device. cyberspacehacker002@gmail.com can hack and get access into any device and app, cyberspacehacker002@gmail.com can clone any phone or app with even touching the device. Contact cyberspacehacker002@gmail.com today
2026-02-02