“Эпштэйний баримтууд” гэж юу вэ?

img

 

Дэлхий нийтийг шуугиулаад буй “Эпштэйний баримтууд” гэж юу вэ? Жеффри Эпштейн нь АНУ-ын санхүүч, тэрбумтнууд болон нөлөө бүхий хүмүүсийн хүрээлэлтэй ойр харилцаатай байсан нэгэн бөгөөд насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оруулсан хэргээр шалгагдаж байгаад 2019 онд шоронд нас барсан этгээд юм. Сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Эпштэйний баримтууд” гэдэг нь АНУ-ын шүүхээс олон нийтэд ил болгосон шүүхийн материал, мэдүүлэг, баримт бичгүүд юм.

Ямар баримтууд ил болсон бэ?

Эпштейнтэй холбоотой байсан улстөрчид, бизнесменүүд, хаадын гэр бүл, олны танил хүмүүсийн нэрс, хамсаатан Гислейн Максвеллийн хэрэгтэй холбоотой гэрчийн мэдүүлгүүд, Эпштейний нисэх онгоц, аяллын бүртгэл, уулзалтын тэмдэглэл, зарим хохирогчдын өгсөн дэлгэрэнгүй мэдүүлгүүд ил болсон байна.

Яагаад дэлхий даяар шуугиан тарив?

Нэрсийн жагсаалтад АНУ-ын экс ерөнхийлөгчид, ханхүү, саятнууд, алдартнууд дурдагдсан бөгөөд эд нар эрх мэдэл, мөнгө ашиглан хууль, хариуцлагаас бултсан байж болзошгүй асуудал сөхөгдсөн. Ил болсон баримтууд нь шинэ хэрэг биш, харин өмнө хаалттай байсан материалыг нийтэд нээж байгаа юм. “Эпштэйний баримтууд” нь дэлхийн нөлөө бүхий хүмүүс бэлгийн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүйг илчилсэн шүүхийн материалууд бөгөөд хууль, шударга ёс, эрх мэдлийн асуудлыг дахин дэлхийн анхаарлын төвд авчирсан том дуулиан юм. Хүн төрлөхтөн солиорсон уу ? Гэхдээ энэ баримтууд бол Жеффри Эпштэйнтэй холбоо барьж байсан, уулзсан эсвэл зураг, имэйлд хамт гарсан алдартай олон хүний нэрсийг агуулсан байгаа ч энэ нь гэмт хэрэгт буруутгасан шууд нотолгоо биш. Жинхэнэ буруутай этгээдүүдийн нэр тодорхойгүй байгаа ч мэдээж улс төрийн нам хүчин, өрсөлдөгч сөргөлдөгчид энэ материалыг бие биенийхээ эсрэг ашиглан дэврээж байгаа тул заримдаа ч хүн төрлөхтөний эрүүл ухаантай эсэхэд эргэлзмээр дүр зураг харагдаж, хэн хүнгүй сэтгэл гутралд ормоор орчин үүсэж байна. Бүх алдартнууд улс төрийн лидерүүд, сод ухаантнууд баячууд нь ийм бэлгийн гаж хандлагатай, гэмт хэрэгт холбогдсон гэж үзвэл хүн төрлөхтөн ер нь дийлэнхээрээ солиорсон гэж үзэхээс аргагүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Evanise Francisco:
HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
2026-02-04
cyberspacehacker002@gmail.com IS THE BEST:
We are living in a digital age where our devices play a central role in cheating and infidelity between spouses. But worry no more as cyberspacehacker002@gmail.com can grant you access into any device. cyberspacehacker002@gmail.com can hack and get access into any device and app, cyberspacehacker002@gmail.com can clone any phone or app with even touching the device. Contact cyberspacehacker002@gmail.com today
2026-02-02