Коммунизмын сүүлчийн цайз нуран унах уу?

img

 

Саяхан болтол Монголтой ах дүүгийн харилцаатай, социализмийн блокт хамтран оршдог асан Куба улсын байдал нэн хүндрэлтэй болсон нь дэлхий нийтийн анхаарал татаж байна. Кубад эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал сүүлийн саруудад улам хүндрэх төлөвтэй байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тус улс түлшний хомсдол, цахилгаан тасалдал, хүнсний үнэ өсөлт зэрэг олон асуудалтай тулгарч, иргэдийн өдөр тутмын амьдралд бодит дарамт учраад байна. АНУ-ын зүгээс Кубад нефть нийлүүлдэг улс орнуудад тариф болон эдийн засгийн шахалт үзүүлэх талаар мэдэгдсэн нь түлшний нийлүүлэлтийг улам тодорхойгүй болгожээ. Үүний улмаас Кубад цахилгаан тасрах давтамж нэмэгдэж, нийтийн тээвэр, үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбар доголдох эрсдэл үүсээд байна. Мөн аялал жуулчлалын салбар ч уналтад орж байгаа нь валютын орлогыг багасгаж, улсын төсөвт дарамт болж буйг шинжээчид онцолж байна. Кубын эрх баригчид олон улсын хамтын ажиллагаа, хэлэлцээний замаар нөхцөл байдлыг зөөлрүүлэхийг эрмэлзэж байгаа ч байдал сайжрах магадлал бага. АНУ-ын энэхүү хатуу бодлого үргэлжилбэл коммунизмийн сүүлчийн цайз нуран унаж, олон сая кубачууд өөрсдийн эрх чөлөөний эзэн болоход хэзээ хэзээнээс илүү ойр байна гэж ажиглагчид дүгнэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

PASSPORT IT:
Buy Registered license, drivers license, ID cards, Social cards, visas, biometric passport, Security cards Training certificates Diploma Certificates, Certificates, Birth Certificates, Marriage Certificates, and Death Certificates, New Identity Packages, .all designed to look 100% identical Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
2026-03-10
Varane:
Бүх юм хэмжээ хязгаартай. Монголын эрин үе байсан. Англи, Манжийн ,Францын...гээд олон үе солигдож л байдаг.Америкийн үе дуусах дөхсөн байх.
2026-02-08
Зочин:
Улс орны нефть хязгаарлахаар эрх чөлөө олгодог хэн заасан юм бол
2026-02-02