2026 он – “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болно

img

 

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяртай уулзаж, ойрын жилүүдэд дижитал салбарт хэрэгжүүлэх бодлого, шинэчлэлийн талаар танилцууллаа.

Монгол Улс цахим засаглалын индексээр Ази тивд 13-т, далайд гарцгүй орнуудын дунд 1-т жагсаж байна.

Цаашид: – Уул уурхай, байгаль орчны салбарт суурилсан хиймэл оюуны шийдлийг хөгжүүлэх – Хиймэл оюуны индексээр Ази тивийн топ 10 улс болох зорилт тавьж байна.

Төрийн үйлчилгээг “Цахимаар нэн тэргүүнд” зарчмаар иргэн төвтэй, илүү хялбар, хүртээмжтэй болгоно.

Одоогоор төрийн үйлчилгээний 74 хувь нь цахимжсан бөгөөд 2026 онд 90 хувийг цахимжуулах зорилготой.

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх “Бүх нийтийн цахим ур чадварын 6-р аян”-ыг энэ жил Улаанбаатар хотод зохион байгуулна.

Мөн:

– Хиймэл оюуны тухай

– Өгөгдлийн тухай

– Цахим худалдааны тухай

– Гарааны бизнесийг дэмжих тухай

– Сансар, дронтой холбоотой шинэ хуулиудыг УИХ-д өргөн барина.

Цаашид:

Үндэсний GPU кластер төв байгуулна

Монгол хэлний хиймэл оюуны загвар хөгжүүлнэ

Мэргэжилтнүүдийг бэлтгэнэ

Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ