Ёс зүй зөрчсөн бөхчүүд дэвжээнд гарахгүй

img

 

Монголын үндэсний бөхийн холбоо ёс зүй, сахилга хариуцлагын асуудалд хатуу байр суурь баримталж, гаргасан шийдвэрүүд нь хэрэгжиж эхлээд байна. МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн 2024 оны есдүгээр сарын 11-нд болсон ээлжит хурлаар баталсан шийдвэрүүдийн дагуу зарим бөхчүүдийн барилдах эрх сэргэсэн бол ноцтой зөрчил гаргасан нэр бүхий бөхчүүдийн хувьд хоригийн хугацаа хэвээр үргэлжилж байгаа юм.

Тус зөвлөлөөс барилдах эрхийг түдгэлзүүлэх хугацааг 2024 оны наймдугаар сарын 30-наас эхлэн тооцох шийдвэрийг МҮБХ-ны Ажлын алба хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэснээр богино хугацааны шийтгэл авсан зарим бөх барилдаанд дахин оролцох боломжтой болсон бол урт хугацааны хориг ногдуулсан шийдвэрүүд хэвээр үргэлжилж буй юм.

Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн баяр наадмын үеэр гарсан ёс зүйн зөрчил олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан. Түүхт ойн наадмын дэвжээнд зүй бус үйлдэл гаргаж, наадамчин олны болон зохион байгуулагчдын итгэлийг алдагдуулсан аймгийн начин Г.Болдбаатар, аймгийн начин М.Баасанцэнд, сумын заан М.Баасан нарыг Монгол бөхийн ёс жудгийг ноцтой зөрчсөнд тооцсон юм. Улмаар аймгийн начин Г.Болдбаатарыг нэг жил найман сарын хугацаанд, сумын заан М.Баасанг өмнөх удаа дараагийн зөрчлүүдийг нь харгалзан хоёр жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосон шийдвэр гаргасан билээ.

Мөн Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд засуулаар ажиллаж байхдаа барилдаж буй бөхчүүдэд саад болсон, биеэ зохисгүй авч явсан, зохион байгуулагчдын тавьсан шаардлагыг биелүүлээгүй Ц.Даваасамбууг ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, хоёр жилийн хугацаанд бүх шатны барилдааны жаяг дэгийн багт ажиллуулахгүй байх шийтгэл ногдуулсан байна.

Үүнээс гадна улсын харцага Т.Бэгзсүрэн, улсын начин Б.Чимэдвандан, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн заан Ц.Заяатүшиг нарын барилдах эрхийг тус бүр зургаагаас есөн сарын хугацаанд хориглосон шийдвэрүүд мөн адил хүчин төгөлдөр хэрэгжиж буйг МҮБХ мэдээлсэн.

Эдгээр шийдвэр нь “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, Ёс зүйн дүрмийн 3-р зүйл, 6-р зүйлийн 6.1, 7-р зүйлийн 7.1, 7.5 дахь заалтуудыг үндэслэн, олон нийтийн гомдол шаардлага болон МҮБХ-ны Ажлын албаны саналд тулгуурлан гарсан байна. Холбогдох бөхчүүдээс тайлбар авах, баримт мэдээлэл цуглуулах зэрэг шалгалтын ажиллагааг хийсний эцэст шийдвэрлэсэн нь Монгол бөхийн ёс зүй, нэр хүндийг хамгаалах бодлогын нэг хэсэг гэдгийг онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Evanise Francisco:
HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilising cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
2026-02-04
Jimbeau:
I make up to $220 an hour working from my home. My story is that I quit working at Walmart to work online and with a little effort I easily bring in around $450h to $890h… Someone was good to me by sharing this link with me, so now I am hoping I could help someone else out there by sharing this link.Try it, you won’t regret it!........................................... Www.Cash43.Com
2026-02-03