МАНЛАЙЛАН СЭТГЭГЧ МАГНАЙ ЭРХЛЭГЧ

img

 

Далаад оны дундуур “АСТ” гэж өрсөлдөөнтэй, залуучуудын авьяас, сэтгэлгээг сорьсон тэмцээн ихэд дэлгэрч, улсын аварга багийг тодруулдаг байлаа. Тухайн цагийн Оросын төв телевизийн хамгийн алдартай “КВН” нэвтрүүлэг өнөө ч үргэлжлэн явагдсаар л байна. Энэ нэвтрүүлгийг Монголын хөрсөнд буулгасан “АСТ” буюу Авхаалж сэргэлэнчүүдийн тэмцээнд залуусын хот Дарханы баг нэг удаа 3 дугаар байрт шалгарчээ. Тус багийн ахлагч, яруу найрагч Ш.Сүрэнхор “Армийн багийн ахлагч шиг сэтгэлгээтэй нэг хүн байсан бол манай баг түрүүлэх л байлаа. Тун ч бэрх залуу юм, тийм хүн ховор шүү. Түүний дэргэд миний яруу найрагч юу ч биш” гэж ярихыг дунд сургуулийн сурагч би сонсоод “Улсад түрүүлсэн армийн багийн ахлагч нь авьяас төгөлдөр, сэтгэлгээлэг сэхээтэн байх нь” гэж бодож хоцорсон билээ. “АСТ”-д Армийн баг 3 жил дараалан улсад түрүүлж, АУИС-ийн баг (Багийн ахлагч нь УИХ-ын гишүүн Г.Зуунай агсан байжээ) удаалж байсан юм билээ.

1984 оны намраас “Улаан од” сонинд миний бичсэн мэдээ, сурвалжлага хэвлэгдэх болсон юм. Хугацаат албаны цэргийн бичсэнийг сонин хүлээн зөвшөөрч хэвлэнэ гэдэг хөөрхий ядмаг цэргийг өрөвдөн харж үзсэнийх гэхээс, миний сайных гэж юу байх билээ. Хоёр жилийн хугацаанд би цэргийн сонины босгоор олон алхсан ч эрхлэгчийг нь хараагүй л байлаа.

1986 оны хавар намайг ангийн захирагчийн өрөөнд дуудлаа. Ойрд зодоон цохион гараагүй дээ, ямар хэрэгт орооцолдох нь энэ юм бол гэж зэнзийлсээр захирагчийн өрөө рүү зүглэв. Тэр цаг дор цэргийг захирагчийн өрөөнд дуудахад нэг бол Барилгын цэргийн шүүхэд эс бол сахилгажуулах батальонд илгээгддэг байсан юм. Намайг захирагчийн өрөөнд ороход нүд нь ойр ойрхон анивчсан эр дунд насны хурандаа сууж байлаа. Палхийгээд л явчихлаа, Барилгын цэргийн шүүхээс ирсэн байх гэж бодоод тэр. Захирагч, дэд хурандаа Н.Нямдэлэг:

-Өнөө нөхөр чинь энэ шүү гэхэд хурандаа:

-Хүү минь гараад миний машинд сууж бай гэв. Зөөлөн аядуу энэ үгийг сонсоод тайвширсан ч, аль нэг тийш нь авч явах нь тодорхой боллоо. Эргэж ирэхгүй цөлөгдөж ч мэднэ. Рот руугаа гүйж, тэмдэглэлийн дэвтрээ аваад тааралдсан дарга, цэрэгт юу ч хэлэлгүй хурандаагийн машинд суулаа. “Улаан од” сонины редакц хуралдаад хөөрхий цэргийг ЗХУ-д цэргийн сэтгүүлч мэргэжлээр суралцуулах шийдвэр гаргаж, сонины эрхлэгч, хурандаа А.Баярмагнай өөрийн биеэр намайг авахаар ирсэн нь тэр юм байж. Халагдах цэрэг би энэ уулзалтаас болоод халагдаж чадаагүй дээ. Цэргийн сонины эрхлэгчтэй ингэж анх нүүр тулан танилцсан бөгөөд өнөө алдартай Армийн “АСТ”-ийн багийн ахлагч нь хурандаа А.Баярмагнай гэдгийг мэдсэн юм.

Аль 1984 онд доо, цэргийн сонины хонгилын цонхны дор намхан ширээ, хуйлаастай хивсэнцэр байх.

-Энэ юун ширээ юм гэж асуухад бичээч Б.Бурмаа:

-Эрхлэгч шагай харвадаг юм гэж байна. Би бараг л цочих шиг боллоо. Учир нь, Дархан хотод хэдэн өвгөн шагай харваж байгаад хэсгийн төлөөлөгчид баригдаж, феодалын тоглоомоор тоглосон гээд эгээтэй л “Аавын хаалга” таталгүй салж байсан юм. Яг энэ үеэр хэдэн банди тэвэг өшиглөж байгаад мөн баригдан шийтгүүлсэн юм л даа. Тэгтэл өнөө феодалын тоглоомоор цэргийн сонины эрхлэгч, хурандаа цолтой хүн тоглож л байдаг. Магнай эрхлэгч 80-аад оны эхнээс л ил, далд хэрэгжүүлж, шагайн харвааг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэн бөгөөд Монголын шагайн холбооны даргаар ажиллаж, үндэсний энэ наадгайг спортын төрөл хэмээн хүлээн зөвшөөрүүлтэл өөд нь татаж, улсын баяр наадмын хөтөлбөрт оруулж чадсан юм шүү.

Сонины эрхлэгч сониндоо бичээд байх нь ховор, энэ нь түүний үүрэг огтоос биш. Сонины эрхлэгч сэтгүүлчдээрээ бичүүлэх, ур чадварыг нь улам хөгжүүлэх, тэдний бичсэнийг, бас бичих эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хамгаалах л үүрэгтэй. Л.Түдэв гуай “Үнэн” сонины эрхлэгч байхдаа нэг ч мэдээ, материал сониндоо хэвлүүлээгүй ч олон арван залуусыг сургаж, тэдний бичсэнийг хөхүүлэн дэмжиж сонины зай талбайг харамгүй өгч байснаараа гавьяатай. “Улаан од” сонины эрхлэгч нар ч ялгаагүй энэ зарчмаар л ажилласан. Магнай эрхлэгч залуусын бичсэнийг дэмжиж, тэднийг сургах, бичлэгийн ур чадварыг нь хөгжүүлэхэд л анхаарч ажилласан. Дөрвөн залуу сэтгүүлч нууцаар “Халуун хөнжил” сонин гаргаад яамны сайдын зөвлөлийн хурлаар орсон юм. Магнай эрхлэгч “Та нар айх хэрэггүй, би та нарыг хамгаална” гэж хэлж байсан даа. Магнай эрхлэгч олон ч залуу сэтгүүлчийг өмгөөлөн хамгаалсан, бүр бичлэгийнхээ төлөө шүүх хурлаар ороход ч аваад л гарч байсан. Магнай эрхлэгч нэг удаа надад “Сонины эрхлэгч гэдэг сэтгүүлч нарынхаа өмгөөлөгч байдаг юм” гэж хэлж билээ. Олон ч залуусын авьяас чадварыг нь урамшуулан дэмжиж, Монголын сэтгүүл зүйд зохих байр эзлэхэд эцэг шиг нь халамжилсан. “Хөх толбо” сонины эзэн Б.Эрдэнэбаатар, “Сэрүүлэг” сонин, “ТВ-8” телевизийн эзэн С.Баярмөнх, “Монголын нэг өдөр” сонины эзэн Л.Зоригт, Л.Төрбаяр, “Толь” сониныг эрхлэн гаргаж байсан Б.Цэдэн, сэтгүүл зүйн ухааны доктор, дипломатч, хурандаа Г.Сумъяа нарыг дурдахад хангалттай байх аа.

Магнай эрхлэгч дурсан ярив, “1990 оны улсын баяр наадмын нээлтээр Төрийн есөн хөлт цагаан тугийг орлуулсан театрчилсан тоглолт болсон юм. Урд өмнө улаан туг, уриа лоозонгоор алаглаж байдаг цэнгэлдэхэд Монголын төрт ёсны уламжлалыг харуулсан цагаан сүлд оруулж ирсэн нь надад нэн сонин санагдлаа. Наадмын дараахан шагай харвах санаатай Улсын ардын дуу бүжгийн чуулгаар ортол доод давхрын нэг буланд нөгөө цагаан сүлд маань хогтой хутгалдан хэвтэхийг хараад сэтгэл шимширсэн дээ. Цагаан сүлдийг гялгар уут хайчлан хийжээ, адууны дэргэд өссөн хүний хувьд яагаад адууны дэл, сүүлээр бүтээж болохгүй билээ гэсэн санаа анх төрсөн” гэлээ.

Магнай эрхлэгч сониндоо энэ санаагаа бичиж, Төрийн есөн хөлт цагаан туг, Бүх цэргийн Хар сүлдийг сэргээн бүтээхийн ач холбогдлыг тодорхойлжээ. Түүний эл санааг дэмжсэн эрдэмтэд, судлаачдын өгүүлэл ч ар араасаа цувран хэвлэгдэв. Энэ санааг төр, засгаас ч дэмжих нь илэрхий болсон тул сонины редакцийн санаачилгаар Монголын радиотой хамтран “Монголын адуутай бүхэнд хандму” гэсэн цуврал нэвтрүүлэг бэлтгэн орон даяар хөдөлгөөн болгон өрнүүлжээ. Бүх аймаг, сумын адуучид азарганыхаа дэл, сүүлнээс цэргийн сонины хаягаар илгээж, сонины ажилтнууд дугтуйтай ирсэн дэл, сүүлийг хар, цагаанаар нь ялгаж угаах амаргүй ажилтай ч болов. Магнай эрхлэгчийн хадам ээж, сонины нийтлэгч Т.Баянжаргал нар гэрийнхээ халуун усны өрөөнд адууны дэл, сүүл угаах ажил намаржингаа хийсэн гэдэг. Өнөөгийн Төрийн есөн хөлт цагаан туг, Бүх цэргийн Хар сүлдний шашир цацаг болох Монголын бүх аймаг, сумын азарганы дэл, сүүлний дээж Магнай эрхлэгчийн санаачилгаар манай сонины редакцид “цугларч” бүтсэн түүхтэй.

Магнай эрхлэгч адуу судлаач хүн. Монгол адууг угшил гарвал, үүлдэр угсаа, хурд хүчээр нь хэн сайн мэдэх вэ? гэвэл манай улсад Магнай эрхлэгч л сайн мэднэ. Тавь гаруй жил адуу судалсан доктор цолтой хүн шүү дээ. Энэ талаар нь мань мэт тал бичээч өгүүлэх нь илүүц, мэдлэг хомсдоно. Мэддэг зүйлээ бич, гэхдээ үнэн бич гэж миний багш В.Малеева сургасан юм. Магнай эрхлэгч нийгмийг хамарсан далайцтай өргөн сэтгэлгээнийхээ зэрэгцээ цэргийн сонины редакцийг хөгжүүлэх, залуу сэтгүүлчдээр сэлгэхэд, мэргэжлийнхээ алс ирээдүйг бэлтгэхэд гайхалтай ажиллаж чадсан хүн.

Нийгэм, цаг үе, залуусын мөрөөдөл хандлагыг мэдэрч, тэдэнтэй хамтран ажиллаж, залуусын сэтгэлгээ, чадварыг хөгжөөж чаддаг нь Магнай эрхлэгчийн бусдаас эрс ялгарсан нэг онцлог чанар юм. Огцом хурдан сэтгэнэ, хэрэгжүүлнэ. 1988 онд Москва хотноо явж байхдаа Ах дүү армиудын боксын тэмцээнд оролцсон манай багийн ахлагч, бас нэг дасгалжуулагч нь хурандаа А.Баярмагнай байсанд би ихэд гайхаж билээ. Тэрээр залуудаа боксоор хичээллэж, уралдаан тэмцээнд оролцдог байжээ. 1990 оны өвөл дадлага хийх гээд Львовоос ирсэн чинь редакцид бөөн ажил өрнөж байна аа. Магнай эрхлэгч санаачилга гаргаж, Монголын сайхан залуу шалгаруулах тэмцээнийг цэргийн сонины редакц анх удаа зохион байгуулсан юм. Би өнөө ажилд нь хошуу нэмж “Халхын сайхан Юндэн гөөгөө” гэж нэрлэвэл ямар вэ гэхэд, Магнай эрхлэгч “Бусад үндэстэн, ястнууд оролцохгүй гэвэл яах вэ” гээд жуумалзаж билээ. Би дутуу сэтгэхгүй юү. МҮЭ-ийн Төв ордонд даваадуулан хэлэхэд охид, хүүхнүүд илүүтэй үзэгчид пиг дүүрэн байсан даа. Цээж нүцгэлэн булчин шөрмөсөө гайхуулсан энэ тэмцээнд Эрдэнэт хотоос оролцсон 46 настай офицер түрүүлж байсан шүү. Энэ тэмцээн дараа жилээсээ бялдаржуулах урлаг тал руугаа эргэсэн. Өдгөө дэлхийн, тивийн олон аваргыг төрүүлсэн “Мистер Монголиа” тэмцээний эхлэл, гараа нь цэргийн сониноос явуулсан дээрх тэмцээн байсан юм.

Бүр 1980 оны эхээр цэргийн сониныг 2015 он хүртэл боловсон хүчнээр хангах төлөвлөгөө гаргаад БХЯ-ны удирдлагад танилцуулжээ. Мань эр Орост ажлаар явж байгаад цэргийн сэтгүүлч бэлтгэдэг сургуулийг мэдэж, судалж ирсэн байгаа юм. “Хаа байсан 2015 он бэ, дэлхий байгаа ч бил үү. Цаана чинь хөрөнгөтнүүд першинг пуужин харвах гээд байхад” гэж гайхаж байсан дарга ч байжээ. 1981 онд, нээрэн л хаа байсан 2015 он хүртэл гэж ярихад үнэхээр хол сонсогдож байсан биз. Магнай эрхлэгч дарга нарын ая эвийг олж, цэргийн сэтгүүлчээр суралцах залуусыг цэргийн сонины редакц өөрсдөө сонгон суралцуулах эрхийг атгасан байдаг.

Львов хотын ЦУТДС-ийн цэргийн сэтгүүлчийн ангид 1982 онд Г.Сумъяа, Д.Жаргалсайхан, 1983 онд М.Баярхүү, Л.Наранбат, Ц.Элбэгдорж, 1984 онд С.Баярмөнх, 1985 онд Д.Бямбаа, Б.Цэдэн гэхчлэн 1988 оныг хүртэл олон залуусыг илгээж, улмаар ардчилалтай золгож, Орос, Украин хоёр салснаар төгсгөл болжээ. Эдгээр цэргийн сэтгүүлчид сонины редакцид ажиллаж эхлээд цагийн буулганд өртөн тарж бутарсан хэдий ч нэг нь 2015 он гэхэд ажиллаж л байсан шүү. Өнөө цагт их яригддаг ч хэрэгжих нь тун ч ховор, бараг магадлал багатай алсын хараа гэгчийг Магнай эрхлэгч аль 1980 онд мэдэрч, хэрэгжүүлсэн хүн. Өөрийнхөө цаг үеийн манлайлан сэтгэгч Магнай эрхлэгч ээ гэж...

МЗЭ-ийн болон МСНЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Пүрэвийн БАТНАЙРАМДАЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Harris Thomas:
"In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com
2026-02-03
Harris Thomas:
"In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com
2026-02-03