Өмнөд Солонгосын Roo’ra хамтлагийн экс гишүүн Гу Ён Ү “13 жил 8 сар 21 хоног ажилгүй өнгөрлөө”
Өмнөд Солонгосын Roo’ra хамтлагийн экс гишүүн Гу Ён Ү 2013 онд насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдон хорих ял авч байсан. Шоронгоос суллагдсаны дараа шагайндаа электрон гав зүүх болсон тэрээр нийгмийн харилцаанд эргэн орж чадалгүй, ажил олох боломжгүй байгаа тухайгаа нийтэлснээр цахим орчинд маргаан дагуулжээ.
Шагайндаа электрон гав зүүсэн анхны алдартан гэх нэртэй болсон Гу Ён Ү твиттер хуудсаараа дамжуулан өөрийн нөхцөл байдлыг илэрхийлсэн байна. Тэрээр:
"Би яг 13 жил 8 сар 21 хоногийг ажил хийж чадалгүй өнгөрөөлөө. Энэ нийгэмд намайг ажилд авах газар байхгүй бололтой. Хайртай нохойгоо хооллохын тулд мөнгө олох боломж надад үнэхээр байхгүй юм гэж үү? Засан хүмүүжүүлэх гэдэг нь хүмүүсийг нийгэмд эргэн ороход нь туслах ёстой боловч над шиг хүмүүсийг нийгэм эргэн хүлээн авах нь туйлын хориотой зүйл мэт үздэг ертөнцөд бид яаж амьдарч, яг юу хийх ёстой вэ?"
СЭТГЭГДЭЛ БИЧИХ