Цанын спортын домогт тамирчин Линдси Вонны эргэн ирэлт гэмтлээр эхлэв
2010 оны Ванкуверын олимпын аварга Л.Вонн найман жилийн дараа 41 насандаа дахин олимпод уралдах байлаа.
Гэвч тэрбээр гараанаас гараад ердөө 13 секундын дараа осолджээ.
Өчигдөр эмэгтэйчүүдийн цанын даунхилл төрөл эхэлж, Линдси Вонныг үзэхээр олон мянган хүмүүс Кортина хотод хүрэлцэн ирсэн.
Харамсалтай нь Вонн гараанаас гараад удаагүй тойрог дээр тэнцвэр алдаж, унав. Удаагүй эмнэлгийн багийнхан түүн дээр очиж, нисдэг тэрэг дууджээ.
Ийнхүү Вонныг нисдэг тэргээр тээвэрлэн уулнаас буулгаж, эмнэлэгт хүргэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ