АНУ-ын хоккейчид 46 жилийн дараа Олимпын аварга боллоо
АНУ-ын хоккейн эрэгтэйчүүдийн шигшээ баг Канадын багийг нэмэлт цагт хожсоноор 46 жилийн дараа Олимпоос алтан медаль хүртлээ. Милан хотын "Milano Santagiulia" цэнгэлдэх хүрээлэнд болсон финалын тоглолтын үндсэн цаг 1:1 харьцаатай дууссан байна. АНУ-ын багийн хожлын шайбыг Жек Хьюз нэмэлт цагийн гурав дахь минутад оруулжээ.
АНУ, Канадын багууд Олимпын тэмцээний финалд дөрөв дэх удаагаа учраа таарчээ. Америкчууд өмнө нь 1960, 1980 онуудад олимпын аварга болж байсан түүхтэй.
Канадын баг мөнгөн медаль хүртэж, харин Финландын шигшээ өмнөх өдөр нь Словакийн багийг 6:1-ээр буулган авснаар хүрэл медалийн эзэн болсон байна.
Канадын багийн төвийн довтлогч Коннор Макдэвид хоёр шайб оруулж, 11 удаа оновчтой дамжуулснаар тэмцээний шилдэг довтлогчоор тодорсон бол Маклин Селебрини таван гоол оруулснаар Олимпын шилдэг мэргэн буучаар шалгарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ