Г.Занданшатар, Константин Грищенко нар мэндчилгээ солилцов

img

Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Украин Улсын Ерөнхийлөгч Виктор Янукович нар харилцан баярын илгээлт солилцов. Украин Улсын Ерөнхийлөгч Виктор Янукович илгээлтэндээ Монгол, Украины харилцаа, хамтын ажиллагаа нь харилцан бие биенээ дэмжих болон итгэлцэл дээр үндэслэсэнийг цохон тэмдэглээд, хоёр орны 20 жилийн турш олж авсан туршлага нь цаашид монгол, украины ард түмний тусын тулд өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Константин Грищенко нар мөн харилцан баяр хүргэсэн мэндчилгээ солилцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ