БНСУ-д тэтгэвэр авагчдын тоо 8 саяыг давна

img

 

Өмнөд Солонгосын тэтгэвэр авагч иргэдийн тоо энэ онд найман саяыг давах төлөвтэй байгааг тус улсын Үндэсний Тэтгэврийн Алба өнөөдөр өглөө мэдээлжээ.

Үндэсний тэтгэврийн сан 1988 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш анх удаагаа энэ оны дундуур уг босгыг давах тооцоо гарсан юм байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэтгэвэр авагч иргэдийн тоо 7.83 сая хүрч байжээ.

Өмнөд Солонгосын хүн ам хурдтай хөгширч, төрөлтийн түвшин буурч байгаа нь цаашдаа тэтгэврийн насны иргэдийн тоог төсөөлж байснаас хурдтай өсгөх төлөвтэй байна.

Тухайлбал Үндэсний Тэтгэврийн Судалгааны Хүрээлэн дээрх тоог энэ онд 7.99 саяд хүрэх тооцоог 2022 онд гаргаж байжээ.

Өмнөд Солонгос 2024 оноос эхлэн олон улсын стандартаар “хэт хөгширсөн” хүн амтай улсын ангилалд багтах болсон. Одоогоор тус улсын 51 сая хүн амын 20 гаруй хувь нь 65 ба түүнээс дээш настай байгаа юм.

                                                                                                                      Эх сурвалж: Yonhap News

СЭТГЭГДЭЛ БИЧИХ