ИРАН ТҮҮХЭН ЭРГЭЛТИЙН ИРМЭГ ДЭЭР

img

 

Тегеранд болсон агаарын цохилтоор удирдагчаа алдсан Иранд улс орон даяар гашуудал зарлаж, төрийн дээд түвшинд яаралтай зөвлөлдөх уулзалтууд эхэлсэн байна. 1989 оноос хойш Ираны улс төр, аюулгүй байдлын бодлогын гол цөм болж ирсэн Хоменэйгийн дараах үе эхэлж байгаа нь бүс нутгийн хүчний тэнцвэрт шууд нөлөөлөх үйл явдал гэж ажиглагчид үзэж байна. Ираны Үндсэн хуулиар Дээд удирдагчийг ассамблэй сонгодог. 88 гишүүнтэй уг байгууллага ойрын хугацаанд хуралдаж, шинэ удирдагчийг тодруулах үүрэгтэй. Амь үрэгдсэн удирдагчийн хүүг сонгосон ч түүнийг мөн алагдсан гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд байгаа ч одоогоор батлагдаагүй байна. Иранд одоо юу болох вэ, энэ улс цаашид дахин нэг дарангуйлагчийн гарт орох уу, гадаадад дүрвэсэн хаан ширээ залгамжлагч буцаж ирэх үү, эсвэл бүгд найрамдах улс болох уу гэдэг асуулт одоо хамгийн сонирхол татаж байна.

ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН НӨЛӨӨ

Шинжээчдийн дүгнэснээр Исламын хувьсгалын хамгаалагчдын бүлэг нь (IRGC) улс төрийн дараагийн шийдвэрт хамгийн нөлөө бүхий хүчин зүйл хэвээр байна. Тус байгууллага нь зөвхөн цэргийн бүтэц бус, эдийн засаг, бүс нутгийн стратегид өргөн нөлөөтэй тул шинэ удирдлагын чиг хандлагыг тодорхойлох магадлал өндөр юм.

БҮС НУТГИЙН БОЛОН ДЭЛХИЙН НӨЛӨӨ

Иран улс сүүлийн жилүүдэд Израильтай шууд болон шууд бус мөргөлдөөн, АНУ-тай хориг арга хэмжээний маргаан, Дотоодын нийгмийн эсэргүүцлийн давтамж зэрэг олон сорилттой тулгарч ирсэн. Шинэ удирдлагын бодлого эдгээр асуудлыг хурцатгах уу, эсвэл намжаах уу гэдэг нь тодорхойгүй байна.

БОЛЗОШГҮЙ ХУВИЛБАРУУД

Ажиглагчдын харж буй гурван үндсэн хувилбар бол 1 дүгээрт Хатуу чиг шугам хадгалах Одоогийн системийн бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн үг 2 дугаарт Дотоод реформ хийх оролдлого Эдийн засаг, нийгмийн бодлогыг зөөлрүүлэх улс төрийн хүчин удирдлагад гарна 3 дугаарт Хүчний нөлөө нэмэгдэх Цэрэг аюулгүй байдлын институц нь давамгайлж илүү дайнч бодлого явуулах эрсдэл гарна. Одоогоор Иран улс төрийн эргэлтийн нөхцөлд биш, харин Үндсэн хуулийн хүрээн дэх удирдлагын шилжилтийн шатанд байна. Гэвч энэ шилжилт нь дотоод тогтвортой байдал болон бүс нутгийн аюулгүй байдалд урт хугацааны өөрчлөлт авчрах магадлалтай. Ирэх хэдэн долоо хоногт болох үйл явдлууд зөвхөн Иран төдийгүй Ойрх Дорнодын геополитикийн ирээдүйг тодорхойлох чухал үе байх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ