“БҮХЭЛ” 21 Эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

img

 

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан “БҮХЭЛ” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн олон нийтэд нээлтээ хийж байна. Энэхүү үзэсгэлэнд 20-оос 60 насны, үе үеийн төлөөлөл болсон 21 эмэгтэй уран бүтээлч оролцож, нийт 42 бүтээлээ дэлгэн толилуулж байна. Уран зураг, зураасан зураг, монгол зураг, керамик, баримал, өрөг урлаг, батик зэрэг олон төрлийн арга ажиллагаа, илэрхийллээр дамжуулан эмэгтэй хүний дотоод ертөнц, мөн чанар, гоо сайхан, оршихуйн тэнцвэрийн тухай олон давхаргат хүүрнэл өрнүүлж буйгаараа онцлог юм. “БҮХЭЛ” үзэсгэлэн нь гоо сайхныг төгс төгөлдөр байдлын хэмжүүрээр бус, харин дотоод тэнцвэр, өөрийн мөн чанарыг мэдэрсэн оршихуйн бүрэн бүтэн байдлаар ойлгох боломжийг нээж байна. Эмэгтэй хүний гадаад болон дотоод гоо сайхан нь урлагийн түүхийн туршид хамгийн гүн гүнзгий сэдвүүдийн нэг байсаар ирсэн бөгөөд энэхүү үзэсгэлэн уг сэдвийг орчин цагийн уран бүтээлчдийн дотоод мэдрэмж, хувь хүний туршлага, уран сайхны хэлээр дамжуулан шинээр өгүүлж байна. Орчин үеийн нийгэмд эмэгтэй хүн олон хүлээлт, үл харагдах шалгууртай тулгарч буй хэдий ч “БҮХЭЛ” үзэсгэлэн нь ямар нэгэн шалгуурт нийцэх тухай бус, харин эмэгтэй хүн бүр өөрийн давтагдашгүй гоо сайхан, байгалиас заяасан өгөгдөл, төгс бус байхуйн үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх нь бүхэл оршихуйн үндэс болохыг намуухан, дотоод яриа мэт өгүүлнэ. Тус үзэсгэлэн нь нийгмийн шүүмжлэл, уриа тунхаг дэвшүүлэхээс илүүтэйгээр эмэгтэй оршихуйд угаас оршин байдаг хайр, энэрэл, амьдралыг тэтгэх хүч, мөнхийн тэнцвэрийг уран бүтээл бүрээр дамжуулан үзэгчдэд хүргэхийг зорьж буй. Үзэгчид зөвхөн ажиглагч байх бус, харин өөрийн дотоод ертөнцтэй дахин холбогдож, өөрийн “Бүхэл” оршихуйг мэдрэх боломжит орон зайд зочлох юм. “БҮХЭЛ” үзэсгэлэн нь эмэгтэй хүний нас, нийгмийн байр суурь, соёлын ялгаанаас үл хамааран оршихуйн давтагдашгүй үнэ цэнийг тодотгон харуулж, гоо сайхны тухай ойлголтыг илүү өргөн, гүн гүнзгий хүрээнд эргэцүүлэх боломжийг олон нийтэд олгож буй соёл, урлагийн онцлох үйл явдал юм. Мөн уг үзэсгэлэнг Санхүү Банкны Эмэгтэйчүүдийн Холбооны 10 жилийн ойг тохиолдуулан тус холбооноос хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үүнээс гадна эмэгтэй удирдлага бүхий 20 гаруй ТББ, хувийн байгууллага мөн хувь хүмүүс дэмжин энэхүү үзэсгэлэнгийн төслийг бодит болгон олон нийтэд дэлгэж байгаа юм.

Үзэсгэлэн гарах хугацаа: 2026.03.07-16ны хооронд өдөр бүр 10.00-18.00 цагийн хооронд бүх нийтэд нээлттэй

Хаана: МУЭ-ийн Үзэсгэлэнгийн танхимд

Ерөнхий зохион байгуулагч: Art Code art & advisory

Хамтран зохион байгуулагч: Монголын Урчуудын Эвлэл, Санхүү Банкны Эмэгтэйчүүдийн Холбоо Ерөнхий Куратор: Э.Тэмүгэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Vinniy Uso:
REACH OUT TO ALPHA KEY A LICENSED CRYPTO RECOVERY HACKER EXPERT Alphak key recovery surprised me after couple of trials with some fake recovery hacker too but alpha key recovery really amazed me after witness there great work and honesty once it comes to recovery hacking expert alpha key recovery remain the best in the world reach them out now if you are a victim of any kinda scam refering to credit card scam , data lost, crypto investment and many more info below and be a living witness too Mail: [Service@alphakeyrecovery.com](mailto:Service@alphakeyrecovery.com) WhatsApp: +15714122170 Signal: +15403249396 Website: [www.alphakeyrecovery.com](http://www.alphakeyrecovery.com)
2026-04-29
Destiny:
HACKER EXPERT ALPHA KEY DATA RECOVERY My name is Destiny Rodrigues, and I'm from Canada. After learning about cryptocurrency investments and how my coworkers have been profiting from them lately, it really caught my attention to invest as well. However, I had no idea that this was my biggest mistake—investing with the worry brokers and falling into the hands of scammers. Thank you again to Alpha Key Recovery for helping recover every coin and clear my credit card debit. Please get in touch with them right away if you become a victim of this kind. Email: Alphakey@consultant.com WhatsAPP: +15714122170 Signal : +15403249396 Website : www.alphakeyrecovery.com
2026-04-06
PASSPORT IT:
Buy Registered license, drivers license, ID cards, Social cards, visas, biometric passport, Security cards Training certificates Diploma Certificates, Certificates, Birth Certificates, Marriage Certificates, and Death Certificates, New Identity Packages, .all designed to look 100% identical Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
2026-03-10