МУЗЕЙНҮҮД энэ 7 хоногт үнэ төлбөргүй үйлчилнэ

img

 

“Музейн нээлттэй өдрүүд 2026” арга хэмжээний хүрээнд нийслэл, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Тус арга хэмжээг өчигдөр буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулсан бөгөөд энэ сарын 7-ныг дуустал үргэлжлэх юм.

Музейн нээлттэй өдрүүд-2026 арга хэмжээнд төрийн болон орон нутгийн 35 музей үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлд чиглэсэн тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт, танин мэдэхүйн болон олон талт бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулж, музейн байнгын үзүүллэгийн танхимаараа 100 хувь хөнгөлттэй үнээр үйлчилж буй юм.

Үнэ төлбөргүй үйлчилж буй МУЗЕЙНҮҮД хэдэн цаг хүртэл ажиллах вэ

  • Чингис хаан Үндэсний музей: 09.00-16.00 /Сүүлийн үзэгчийг 15.00 цагт авна/
  • Байгалийн түүхийн музей: 09.00-18.00 /Сүүлийн үзэгчийг 16.00 цагт авна/
  • Монгол цэргийн музей: 09.00-16.30 /Сүүлийн үзэгчийг 16.00 цагт авна/
  • Богд хааны ордон музей: 09.00-17.00 /Сүүлийн үзэгчийг 16.00 цагт авна. 2026.03.03, 04-нд ажиллахгүй/
  • Чойжин ламын сүм музей: 10.00-16.30 /Сүүлийн үзэгчийг 16.00 цагт авна/
  • Монголын Үндэсний музей: 09.00-16.30
  • Улаанбаатар хотын музей: 08.00-17.00

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jelly Judge:
CYBERNOX GREY HAT SECURITY Be Watchful. Be Ready. Be Safe. The digital danger landscape shifts every single day, and the most reliable shield is the one already standing before trouble arrives. CyberNox Grey Hat Security assists individuals and companies in guarding themselves through ethical hacking, vulnerability assessments, penetration testing, security awareness training, and early threat detection. Where they can support you: Spot security flaws before cybercriminals can take advantage of them Fortify your online defenses Shield your systems, networks, and confidential data Build a safer and more durable digital future Follow the trail of cryptocurrency and digital assets Discover more: https://cybernoxsecurity.com/ CyberNox Grey Hat Security: Find the Cracks. Fortify the Walls. Secure Your Digital Life.
2026-11-18