Нара ''MCS''-ийн 200 тэрбумын татварын тухай ташаа мэдээлэл тараажээ

img

 

MCS компанид 200 тэрбумын татвар чөлөөлсөн гэх мэдээлэл нь ташаа болохыг баримт нотолжээ

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн “Засгийн газрын 55 дугаар тогтоолын улмаас төсөвт орох 200 тэрбум төгрөг алдагдах эрсдэлтэй” гэсэн үгнээс үүдэн, MCS компанид 200 тэрбумын татвар чөлөөлсөн мэт мэдээлэл цахим орчинд тарсан байна. Гэвч холбогдох баримтууд, албан тайлбаруудаас үзэхэд энэ нь ташаа мэдээлэл болохыг баримт шалгах төвөөс нотолжээ. 

2025 оны 08 дугаар сарын 20-нд Засгийн газар 55 дугаар тогтоолоор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцох журамд өөрчлөлт оруулсан бөгөөд уг тогтоол нь биржээр арилжаалагдсан бүтээгдэхүүнд ногдуулж буй АМНАТ-ыг ил тод, зах зээлийн үнээр тооцох зохицуулалт юм. Улмаар, тогтоолын үйлчлэлийн хугацаанд АМНАТ-ийн хэмжээ өмнөх саруудаас буураагүй гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Энэ шийдвэрийг зарим цахим хуудас, сошиалд буруу утгатайгаар “MCS-г татвараас бүрэн чөлөөлсөн” гэж тараасан байна. Тухайлбал, 2026 оны 02 дугаар сарын 23-нд Цүнх Мөнхөө нэртэй хуудас УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон тухай лайваас тасалсан богино бичлэгийг оруулсан бөгөөд уг бичлэгт “200 тэрбум төгрөгийг Ерөнхий сайд гуравхан сарын дотор MCS-т татвараас чөлөөлсөн” гэсэн агуулга явжээ.

Гэхдээ

  • Биржийн арилжааг дэмжсэн шийдвэрийн хүрээнд өрсөлдөөнтэй арилжаанаас улсын төсөвт 120 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого орсон.

  • Шийдвэрийн үр дүнд иргэдэд ногдох 1072 хувьцааны ногдол ашгийн хэмжээ нэмэгдсэн.

  • Хүнд нөхцөлд байгаа аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг үзүүлсэн.

Иймд, П.Сайнзоригийн хэлсэн “төсөвт орж ирэх 200 тэрбум төгрөг алдах” гэх мэдээлэл нь бодитой үндэслэлгүй, гуйвуулсан мэдээлэл болох нь тогтоогджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Marcus Henderson:
Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
2026-03-04
Jimbeau:
I make up to $220 an hour working from my home. My story is that I quit working at Walmart to work online and with a little effort I easily bring in around $450h to $890h… Someone was good to me by sharing this link with me, so now I am hoping I could help someone else out there by sharing this link.Try it, you won’t regret it!........................................... Www.Cash54.Com
2026-03-03