ИРАНЫ АРМИ 10 УЛС РУУ ЦОХИЛТ ӨГӨӨД БАЙНА 

img

 

Ойрхи Дорнодод мөргөлдөөн эхэлснээс хойш буюу 2-р сарын 28-наас 3-р сарын 3-ны хооронд Ираны арми 10 улс руу пуужин, дроны цохилт өгсөн талаар Al Jazeera мэдээллээ. Тодруулбал, Израиль руу хэдэн зуун баллистик пуужин, дрон харваснаас Beit Shemesh хотод 9 хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна. Мөн Арабын Нэгдсэн Эмират Улс-ын Дубай хот, Саудын Араб, Катар, Кувейт, Бахрейн, Йордан, Оман, Ирак, Сири, Ливан улсуудын агаарын цэргийн баазууд, нефть болон эрчим хүчний стратегийн байгууламжуудыг бөмбөгджээ. Түүнчлэн бүс нутагт байрлах АНУ, Франц, Италийн цэргийн баазуудад мөн цохилт өгсөн тухай мэдээлж байгаа бөгөөд нөхцөл байдал хурцадмал хэвээр, олон улс орон анхааралтай ажиглаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ