Энэ сарын 6-наас дулаарна

img

 

Энэ сарын 06-наас ихэнх нутгаар дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 03-р сарын 06-наас 2026 оны 03-р сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

Хур тунадас: 

  • 07-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар,
  • 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: 

  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус,
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -10...-15 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус, өдөртөө +5...+10 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...+5 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jimbeau:
I make up to $220 an hour working from my home. My story is that I quit working at Walmart to work online and with a little effort I easily bring in around $450h to $890h… Someone was good to me by sharing this link with me, so now I am hoping I could help someone else out there by sharing this link.Try it, you won’t regret it!........................................... Www.Cash54.Com
2026-03-05