КИБЕР ДАЙЧИН–2026 ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

img

 

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штабын Холбоо, мэдээллийн технологийн газар хамтран “КИБЕР ДАЙЧИН–2026” цахим спортын тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо.

Тус тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын нийт 16 багийн 100 гаруй алба хаагч оролцож байна.

Тэмцээний үндсэн зорилго нь цэргийн алба хаагчдын дунд цахим спортын соёлыг түгээн дэлгэрүүлэх, бие бүрэлдэхүүний сэтгэн бодох чадвар, шийдвэр гаргах хурд, багийн ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна.

Цаашид уг тэмцээнийг өргөжүүлэн, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх уламжлалт тэмцээн болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ