2026 оны Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов

img

 

2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Улаанбаатар хотын Шангри-Ла зочид буудлын "BALLROOM" Их танхимд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтыг зохион байгуулав. Хүлээн авалтад Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төр, нийгмийн өндөр албан тушаалтнууд болон бусад олон хүндтэй зочид оролцов.

Дуучин Д.Оюунтүлхүүр болон Ю.Окүяма нар хоёр орны төрийн дууллыг дуулсаны дараа Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ өнгөрсөн оны 7 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан болон Эрхэм дээд Хатны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой завшаан болсон хэмээгээд ирэх 2027 онд тохиох Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтан хоёр орны найрамдалт харилцааг цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна хэмээв.

Түүний дараа Шадар сайд Х.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлэв. Үргэлжлүүлээд "Кагамибираки" буюу япон сакэ задлах ёслолыг хийсний дараа Монгол, Японы Парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах хундаганы үг хэлэв.

Хүлээн авалтын танхимд Японы уламжлалт бөмбөрийн “UB Drums” хамтлаг тоглолтоо сонирхуулснаас гадна өнгөрсөн оны 7 дугаар сард сард Цог Жавхлант Эзэн хаан болон Эрхэм дээд Хатны Монгол Улсад хийсэн айлчлалын үеийн зураг, бичлэгийг дэлгэцээр толилуулав.

Мөн уг хүлээн авалтыг зохион байгуулахад доор дурдсан орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллүүд дэмжлэг үзүүлэв.

Миязаки мужийн Мияаконожо хот, Окинава муж

Abico Group, Capitron Bank, Choya of World Wine, Haku-japanese restaurant, Hakutsuru, HIDE-Japanese Restaurant, MJ Partners, Mobicom, Monnis Group, Premium Group, Sankou Marketing, Takarajima Japan, Yamaya Trade

Япон Улсын Элчин сайдын яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jerome Herman:
HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2026-03-09