Бритни Спирс баривчлагджээ

img

 

Бритни Спирс Лхагва гаригийн /2026.03.04/ орой 21:30 цагийн орчимд Калифорнид баривчлагджээ. Түүнийг архи согтууруулах ундаа, эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоо барьсан гэх үндэслэлээр Калифорнийн замын цагдаа саатуулж, гавласан байна. Улмаар Пүрэв гаригийн 03:00 цагийн орчимд түүнийг цагдаагийн газарт аваачжээ.

Бритнигийн менежер энэ талаар хэлэхдээ "Уучилж өршөөхийн аргагүй харамсалтай явдал боллоо. Бритни зөв алхмуудыг хийж, хуулиа дагаж мөрдөнө. Энэ бол түүний амьдралд гарах ёстой удаан хүлээгдэж буй өөрчлөлтийн эхний алхам. Энэ хэцүү цагт хэрэгцээтэй тусламж, дэмжлэгээ авч чадна гэдэгт нь найдаж байна. Тэр хөвгүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөх болно. Хайртай хүмүүс нь түүнийг сайн сайханд хүргэхийн тулд төлөвлөгөө гаргах шаардлагтай болж байна" гэжээ.

Бритни өөрөө энэ талаар ямар нэг мэдэгдэл хараахан хийгээгүй байна. Үүний зэрэгцээ түүний инстаграм хаягүй идэвхгүй болоод байна.

Энэ хэрэг гарахын өмнөхөн Луизиана мужийн нэгэн эр цахим сүлжээндээ сэтгэл түгшээм зүйлс нийтэлснийхээ дараа Бритнигийн гэрийн ойролцоо үзэгдсэн гэх мэдээлэл бий. Үүнээс бол Бритнид хуулийн дагуу хамгаалалт авахаар болоод байжээ. 51 настай Дональд гэх хүн өөрийг нь 2013 оноос хойш дарамталсан гэж дуучин Бритни мэдэгдээд, шүүхэд нэхэмжлэл гаргаж байжээ. Улмаар Дональд 2025 онд Бритнигийн өмчид нэвтэрсэн хэргээр баривчлагдаж, дуучинд 100 метрээс илүү ойртохгүй байх тушаал шийдвэр авсан байсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ