Дэлхийн анхны “бүрэн бионик embodied AI” робот болох Moya-г танилцууллаа
БНХАУ-ын Шанхай хотын DroidUp (Zhuoyide) компани дэлхийн анхны “бүрэн бионик embodied AI” робот болох Moya-г танилцууллаа.
Энэ нь одоогоор бүтээгдсэн роботууд дундаас хамгийн бодит төрхтэй загвар гэж онцолж байна. Уг роботыг эмнэлэг, ахмад настны асрамж, сургууль болон үйлчилгээний байгууллагуудад туслах үүрэгтэйгээр бүтээжээ. Moya нь бодит орчныг харж, мэдэрч, хүмүүстэй нүдээр харилцах, инээмсэглэх, толгой дохих зэрэг хариу үйлдлийг бодит цаг хугацаанд үзүүлэх чадвартай.

Moya робот 1.65 метр өндөр, 32 кг жинтэй. Силикон арьстай бөгөөд гадаргуугийн температур нь 32–36°C байдаг тул хүрэхэд зөөлөн, хүний биетэй төстэй мэдрэмж төрүүлдэг. Мөн түүний алхалт нь хүний алхаатай 92 хувь төстэй гэж компани онцолжээ. Тус компани уг роботоо 2026 оны сүүлээр зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд үнэ нь 1.2 сая юань (ойролцоогоор 173 мянган ам.доллар) байх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ