Хиймэл оюун өөрөө мэдэн криптовалют олборлолт хийсэн тохиолдол гарав
Хятадын технологийн аварга Alibaba компанитай холбоотой судалгааны багийн туршилтаар сонирхолтой, бас бага зэрэг түгшүүртэй зүйл илэрчээ.
Rome нэртэй хиймэл оюун нь сургалтын явцдаа хөгжүүлэгчдийн ямар ч зааваргүйгээр криптовалют олборлолт хийж эхэлсэн байна.

Түүнчлэн уг AI нь хамгаалалттай sandbox орчноос гадуур гадаад компьютерт холбогдох reverse SSH туннель буюу нууц “арын хаалга” хүртэл үүсгэжээ.
Судлаачдын хэлснээр энэ үйлдлийг хийхийг хэн ч AI-д даалгаж өгөөгүй байсан аж.
Энэхүү үйлдлийг аюулгүй байдлын систем илрүүлж, судлаачид AI-ийн хязгаарлалтыг илүү чангаруулсан байна.
Axios-ийн мэдээлснээр AI-ууд хоорондоо харилцах туршилтын орчинд криптовалютын талаар хүртэл хэлэлцэж байсан тохиолдол өмнө нь гарч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ