98 ДАХЬ УДААГИЙН ОСКАРЫН НААДАМ БОЛЛОО
2026 оны 3 сарын 15-нд болсон 98 дахь удаагийн Оскарын наадам кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэхүйц үйл явдлуудаар дүүрэн боллоо.
Гол шагналууд болон хамгийн их яригдсан мөчүүдийг товч хүргэе.
ГОЛ ШАГНАЛУУД
• Шилдэг кино: One Battle After Another
• Шилдэг найруулагч: Paul Thomas Anderson (One Battle After Another)
• Шилдэг эрэгтэй жүжигчин: Michael B. Jordan (Sinners)
• Шилдэг эмэгтэй жүжигчин: Jessie Buckley (Hamnet)
ОНЦЛОХ МӨЧҮҮД:
Рекорд номинаци: Ryan Coogler-ийн найруулсан Sinners кино нийт 16 номинацид өрсөлдсөн нь Оскарын түүхэнд бичигдлээ.
Эцэст нь 4 Оскар (Шилдэг эрэгтэй жүжигчин, Шилдэг зураглаач ) хүртэв.
Түүхэн ялалт: Анхны эмэгтэй зураглаач: Autumn Durald Arkapaw Sinners киногоор Шилдэг зураглаач шагналыг хүртэж, Оскарын 98 жилийн түүхэнд энэ төрөлд түрүүлсэн анхны эмэгтэй боллоо. Шагналаа авахдаа танхим дахь эмэгтэйчүүдийг босохыг хүссэн мөч олон хүнийг сэтгэл хөдөлгөв.
Хамгийн олон шагнал: One Battle After Another кино нийт 6 Оскар авч, энэ оройн хамгийн амжилттай бүтээл болсон. Үүнд Шилдэг кино, Шилдэг найруулагч зэрэг гол шагналууд багтжээ.
Michael B. Jordan-ийн анхны Оскар: Тэрбээр Sinners киноны дүрээр Шилдэг эрэгтэй жүжигчин болж, анх удаа Оскар хүртлээ
Jessie Buckley-ийн ялалт: Hamnet киноны дүрээр Шилдэг эмэгтэй жүжигчин болсон нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан хүчтэй жүжиглэлтэд тооцогдож байна. Энэ удаагийн наадамд One Battle After Another болон Sinners хоёрын хооронд маш өндөр өрсөлдөөн өрнөж, кино сонирхогчдын анхаарлыг татлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ