Б.Одбаяр: Туулын хурдны зам...

img

 

Улаанбаатар хотын баруун захаас зүүн зах хүртэл зургаан эгнээ 32 км урт хурдны замыг барих бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Энэхүү Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл үргэлжилнэ. Нийт 9.8 км урт төмөрбетон гүүрэн байгууламж, олон түвшний уулзваруудтай, долоон байршилд туннелтэй хурдны авто зам байх юм. Туулын хурдны зам төслийн нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд нийслэлээс санхүүжүүлнэ. Үүнээс нэмэгдсэн өртгийн албан татварт 207 тэрбум төгрөгийг төлнө. Гүүрэн байгууламжийн төсөвт өртөг 1.3 их наяд төгрөг. Авто замын төсөвт өртөг 581 тэрбум төгрөг. Зургаан эгнээ нэг км хурдны авто замыг 14.7 тэрбум төгрөгөөр барихаар тооцоолжээ.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа. Тэрбээр “Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам юм. Хамгийн ойролцоо жишээгээр төсөвт өртгийг тайлбарлая. Толгойт-Ард Аюуш буюу Гэмтлийн эмнэлгээс Содон хороолол хүртэлх зургаан эгнээ авто замын нэг км авто замын төсөвт өртөг 21 тэрбум төгрөгөөр баригдсан. Авто замын хувьд далангийн өндөр зэрэг тоо хэмжээнээсээ хамаараад төсөвт өртөг харилцан адилгүй байдаг. Монгол Улсад сүүлийн үед баригдаж байгаа гүүрэн байгууламжийн жишиг ханш нэг урт метр нь 190-200 сая төгрөг бол харин нэг км гүүр 190-200 тэрбум төгрөгөөр босож байна. Жишээлбэл, Наадамчдын шинэ гүүр 450 метр урт, 77 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Замын цагдаагийн гүүр буюу Олимпын гүүр дөрвөн эгнээ 750 метр урттай, нэг км хүрэхгүй энэ гүүр 150 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Олимпын гүүр дөрвөн эгнээ, олон түвшний орц гарц, огтлолцолтой гүүр учраас нэг км нь 200 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан. Энэ хэдэн жилийн өмнөх тоо. Харин Туулын хурдны замын гүүрэн байгууламж нэг км нь 130 тэрбум төгрөгөөр баригдахаар хамгийн бага үнийн саналаар хийгдэж байгаа ажил” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Fatima_Frisco:
HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
2026-03-21