АНУ 50 улсын виз мэдүүлэгчдээс 15,000 доллар хүртэл барьцаа авна

img

 

2026 оны 4-р сарын 2-ноос эхлэн АНУ-д нэвтрэх жуулчин болон бизнесийн зорилготой зорчигчдоос 15,000 ам.долларын барьцаа авах журам 50 улс-д үйлчлэхээр болжээ.

АНУ-ын Засгийн газар энэ арга хэмжээг визийн хугацаа хэтрүүлэхээс сэргийлж, татвар төлөгчдөд үүсэх зардлыг бууруулах зорилготой гэж мэдэгдсэн байна.

Шинэ жагсаалтад Тунис, Камбож, Этиоп, Гүрж, Гренада, Лесото, Маврикий, Монгол, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Сейшелийн арлууд багтжээ. Хэрэв зорчигчид визийн нөхцлөө зөрчихгүй, эсвэл аяллаа цуцалбал барьцаа мөнгийг буцаан олгоно.

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, нэг гадаадын иргэнийг албадан гаргахад дунджаар 18,000 ам.долларын зардал гардаг байна.

Эх сурвалж: Reuters

СЭТГЭГДЭЛ БИЧИХ