“СТЕПП АРЕНА”- Д ОХУ, МОНГОЛЫН ХОККЕЙН БАГУУД “НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ” ХИЙНЭ

img

 

Маргааш 11:00 цагт “Степп Арена”- д ОХУМонголын хоккейн багууд “нөхөрсөг тоглолт” хийхээр ОХУ-ын “Газпромбанк” багийн тоглогчид Монгол улсад ирлээ

Монгол–Оросын хоккейн нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцох ОХУ-ын “Газпромбанк” багийн тоглогчид Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тус баг өнөөдөр Чингис хаан үндэсний музей үзэж, Улаанбаатар хотын “өдрийн аялал” хийх бөгөөд маргаашийн тоглолтод бэлтгэж байна.

Оросын багаас ЗСБНХУ-ын гавьяат мастер, олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн аваргын олон удаагийн аварга, Европын аваргын олон удаагийн түрүүт домогт хоккейчин, дасгалжуулагч Василий Первухин, Европын цомын аварга, Шпенглерийн цомын тэмцээний аварга, нэрт довтлогч Игорь Мишуков тэргүүтэй шилдэг хоккейчид оролцоно.

Монголын талаас МУ-ын Гавьяат тамирчин, хоккейн спортын ОУХМ, үндэсний шигшээ багийн ахлагч Н.Мишигсүрэн, МУ-ын Гавьяат дасгалжуулагч, хоккейн спортын ОУХМ А.Мэргэн, мөн ОУХМ Г.Ганхүү, Д.Буянтогтох, Ш.Батцэрэн нар болон “Дархан” багийн шилдэг мастерууд, үндэсний шигшээ багийн тамирчдаас бүрдсэн баг тоглоно.

Энэхүү нөхөрсөг тоглолт нь өвлийн спортын төрлөөр дамжуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоккейн спортыг олон нийтэд сурталчлах, хөгжөөн дэмжигчдэд алдарт тамирчдын ур чадварыг ойроос үзэх боломж олгох, мөн хоёр орны спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Хэвлэлийнхэнд нээлттэй ба тамирчдид тоглолтын дараа ярилцлага өгч, гарын үсэг зурах, фанатуудтайгаа зураг авхуулах зэрэг чөлөөт уулзалт хийнэ.

Холбогдох дугаар: 88038882

СЭТГЭГДЭЛ БИЧИХ