УЛААНБААТАРТ +3 ХЭМ ДУЛААН

img

 

2026 оны 03-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газар, Дарьгангын тал нутгаар +9...+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.  

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өчигдөр өдрөөс 5 градусаар хүйтэрч, +1...+3 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, явган шуурга шуурна. +1...+3 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 0 градус орчим байна.  

05 цагт Улаанбаатар: -5 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Fatima_Frisco:
HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
2026-03-21