Албан өрөөндөө согтуурсан даргыг 10 хоног баривчлав

img

 

“Нэгүүн.мн” цахим сайтад энэ сарын 18-ны өдөр төрийн албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурч, зохисгүй авир гаргаж буй бичлэг нийтлэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байсан юм. Уг асуудалтай холбоотойгоор холбогдох байгууллагаас тухайн албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдэгдэл гаргасан.

Хэргийг шалгасан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс нэр бүхий А.С, М.Э нарт зөрчлийн хэрэг нээн, шүүхэд шийдвэрлүүлэх саналыг энэ сарын 23-ны өдөр хүргүүлжээ.

Улмаар анхан шатны шүүхээс тэднийг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах Хөдөлмөр халамж үйлчилгээний газар-ын байранд согтууруулах ундаа хэрэглэж, сэтгүүлчдийг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн олон нийтийн хэв журмыг зөрчсөн гэж үзсэн байна.

Иймд Зөрчлийн тухай хууль-ийн холбогдох заалтыг үндэслэн А.С, М.Э нарыг зан үйлд нөлөөлөх 20 цагийн сургалтад албадан хамруулж, мөн 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ