THE MONGOLZ БАГ TEAM SPIRIT-ИЙГ ХОЖЛОО
Монголын The MongolZ баг Counter-Strike 2-ын BLAST Open Spring 2026 тэмцээнд ОХУ-ын Team Spirit багийг 2:0 харьцаагаар хожлоо.
Тоглолт 2026 оны 3-р сарын 23-нд Нидерландын Роттердам хотод зохион байгуулагдсан BLAST Open Spring 2026 тэмцээний Group B шатны доод хэсгийн тоглолт байв. Тус тоглолт Best of 3 (3 map-аас 2 хожих) форматаар явагдсан бөгөөд The MongolZ баг хоёр map дараалан хожиж ялалт байгуулсан байна.
Тоглолт нийт ойролцоогоор хоёр цаг орчим үргэлжилсэн бөгөөд Монголын баг тактик, багийн ажиллагаагаараа давуу байж, Spirit багийг 2:0-ээр буулган авчээ.
Энэ ялалтын дараа The MongolZ баг тэмцээний дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалж, дэлхийн шилдэг CS2 багуудтай өрсөлдөх эрхээ үргэлжлүүлсэн байна.
Эх сурвалж: tips.gg
СЭТГЭГДЭЛ БИЧИХ