"МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ" ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ" ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Баянгол дүүргийн 34 хорооны 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй өсвөр үеийн залуусыг түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч сэтгэлгээтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилго бүхий ёслолын арга хэмжээг жил бүр Цэргийн баярын өдрүүдийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ удаагийн арга хэмжээнд тус дүүргийн 30 гаруй сурагч эцэг, эхчүүдийн хамт оролцлоо. Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран, дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар болон ИТХ-ын төлөөлөгчид оролцож, залууст баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ