ХАМГИЙН ИХЭЭР ДАЙСАГНАГЧ УЛС
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ыг “хамгийн ихээр дайсагнагч улс” хэмээн албан ёсоор нэрлэж, өдөөн хатгалга гаргасан тохиолдолд өршөөлгүй хариу арга хэмжээ авна гэж анхааруулсан тухай тус улсын төрийн мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагт мэдээллээ.
Даваа гарагт дууссан БНАСАУ-ын Ардын дээд хурлын 15 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы хоёр дахь өдөр буюу сүүлчийн өдөр Ким Жөн Ун үг хэлэхдээ, тус улсын цөмийн зэвсэгтэй улсын статус хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг дахин мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилсан байна.
"БНАСАУ Өмнөд Солонгосыг хамгийн ихээр дайсагнагч улс гэж албан ёсоор тодорхойлсон бөгөөд цаашид маш тодохой мэдэгдэл, үйлдлээрээ тус улстай харилцаагаа таслах болно" гэж Ким Жөн Ун мэдэгджээ.
Мөн тэрбээр БНАСАУ-ын эсрэг чиглэсэн аливаа өдөөн хатгасан үйлдэл гаргавал Өмнөд Солонгосын хувьд "өршөөлгүй" үр дагавар амсуулна гэдгийг анхааруулсан байна.
KCNA-гийн мэдээлснээр, тус чуулганаар БНАСАУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн боловч уг өөрчлөлтөд Өмнөд Солонгосыг "дайсагнагч улс" гэж албан ёсоор тусгасан эсэх талаар тодорхой мэдээлээгүй байна.
Даваа гарагт хэлсэн үгэндээ Ким Жөн Ун Үндсэн хуулийг улс орны хөгжлийн шаардлагад нийцүүлэн өөрчилсөн гэж мэдэгдээд, өөр дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байна.
"Улс орны нэр төр, эрх ашиг, эцсийн ялалт нь зөвхөн хамгийн хүчирхэг цэргийн хүчээр баталгаажна. “Дайснууд зөрчид мөргөлдөөнийг сонгох уу, эсвэл энх тайвнаар зэрэгцэн орших уу гэдэг нь тэдний сонголт бөгөөд бид ямар ч сонголтод хариу арга хэмжээ авахад бэлэн байна” гэж тэрбээр дурджээ.
Түүнчлэн үндэсний болон бүс нутгийн аюулгүй байдалд учирч буй "стратегийн аюул заналхийллийн" эсрэг цөмийн хүчний хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах, "цөмийн зэвсгээр тогтоон барих" чадамжаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээ амласан байна.
Түүнчлэн Умард Солонгосын “цөмийн батлан хамгаалах чадавх”-ыг цаашид улам бэхжүүлнэ гэж мэдэгдээд, үндэсний болон бүс нутгийн аюулгүй байдалд учирч буй “стратегийн аюул занал”-д цөмийн хүчээр “оновчтой, шуурхай” хариу арга хэмжээ бэлэн байдлыг дээшлүүлнэ гэсэн байна. "Умард Солонгос нь цөмийн гүрний статусаа үргэлжлүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ дайсагнагч хүчнүүдийн аливаа өдөөн хатгалгыг дарах кампанит ажлыг идэвхтэй явуулна” гэж Ким Жөн Ун хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ